Бүтээгдэхүүн ирсэн бөгөөд томоохон зардлуудаа хэмнэсэн тул та бүхэндээ хямдралтай үнээр хүргэж байна.
Максмоол дахь Бивер нэрийн салоноос ирж авах эсвэл UB cab-р авах боломжтой.
Сайтаар захиалга өгөх бол хүргэлт хийгдэхгүй тул 6000₮ хасаад шилжүүлнэ үү.
Гахайн эхэс ➡ Дэлгэрэнгүй мэдээлэл
Серамид ➡ Дэлгэрэнгүй мэдээлэл
Анхаарах зүйлс:
- Аль алийг нь хөргөгчинд хадгална.
- Хамт хэрэглэхэд 3 сарын хэрэглээ болно.
- Эхлээд эхэсээ түрхэнэ, дараа нь серамидаа түрхэнэ. Үүний дараа хэрэглэдэг тонер, сүүн шингэн, тос зэргийг түрхэнэ.
- Арьсаа сайтар цэвэрлэсэн байх шаардлагатай, хүчтэй биш зөөлөн цэвэрлэгчээр.
- Өглөө, орой хэрэглэх ба өглөө түрхсэн тохиолдолд тонер, сүүн шингэн, тос зэрэг зүйлсээс түрхэсний дараа нарны тосоо заавал түрхэж хамгаалаарай.
---
ГАХАЙН ЭХЭС
Та бидний арьс утаанд агуулагдах тоос тоосонцор, азотын давхар исэл зэрэг бохиртой агаараас болж МАШ ЭМЗЭГ БОЛСОН БАЙГАА. Тиймээс эхэс хэрэглээд үр дүнг мэдрэхийг хүсч байгаа бол заавал серамид-н хамт хэрэглэхийг зөвлөж байна. Илүү үр дүнтэй байх болно.
----------------------
Ерөнхий мэдээлэл:
■ Найрлага:Placenta extract 50%, water 49.1%, phenoxyethanol 0.9%
■ Төрөл : Гахайн эхэс
■ Хими найрлага : Ямар ч хими-н найрлага агуулаагүй бөгөөд хадгалагч бодис агуулаагүй тул хадгалалтын горим алдагдвал үр дүн муу байна.
■ Түүхий эд, үйлдвэр :Япон
■ Өнгө, үнэр : Эхэсний онцлог үнэртэй, цайвар шаргал өнгөтэй
■ Хэлбэр: Усан суурьтай
■ Хадгалах хугацаа: Таны гар дээр очсоноос хойш 3 сарын дотор хэрэглэж дуусгана уу.
■ Хадгалаах горим : Хөргөгчинд хадгална уу. Задалсаны дараа аль болох хурдан хэрэглэж дуусгана уу.
■ Хэмжээ : 30мл буюу 2-3 сарын хэрэглээ
----------------------
Гахайн эхэс-н онцлог
Поинт 1
- Хэр өндөр агууламжтай вэ гэдгийг үнэрээр нь мэдэх боломжтой. Өндөр агууламжтай байх тусмаа үнэртэй байна шүү.
- Өндөр концентраци бүхий эхэсийн үнэр өөрийн гэсэн онцлог үнэртэй байдаг.
- 1%-н агууламжтай бол бараг үнэргүй байдаг. Харин 50%-н агууламжтай болоод ирэхээр гайхмаар өөрийн гэсэн үнэрийг агуулдаг.Гэхдээ арьсанд түрхэгдсэний дараа үнэр нь арилдаг. Өдөр тутмын арьс арчилгаандаа хэрэглэснээр эхэсийн үнэр сонин санагдахаа больно.
- 50%-н агууламжтай ЖИНХЭНЭ ЭХЭС-г хэрэглээд үзээрэй.
Поинт 2
- Гэмтсэн арьсыг сэргээж, хамгаална.
- Пласента буюу эхэс нь амин дэм баялаг, хүчирхэг амьдрах чадвартай найрлага юм. Арьсанд шууд түрхэхэд хэт ягаан туяанаас үүдэлтэй арьсны гэмтэлийг сэргээн засаж, арьс гэмтэхээс сэргийлж өгнө.
- Эрт дээр үед Клеопатра, Мари Антуанетта нар гахайн эхэсийг гоо сайхандаа хэрэглэж залуу байдлаа хадгалдаг байсан гэгддэг.
Поинт 3
- Амино хүчил шиг маш жижиг молекултай
- Өндөр концентраци бүхий эхэс нь түрхэхэд арьс гөлгөр, зөөлөн мэдрэгдэж эхэлдэг. Учир нь молекул жижигтэй тул арьсанд гүн шингэж байгаа баталгаа юм. Арьсаа цэвэрлэсний дараа шууд түрхэж шингээгээд, бусад арьс арчилгаагаа нэмэлтээр хийгээд яваарай. Таны арьс мэдэгдэхүйц эрүүл, үзэгсгэлэнтэй болох болно.

Ямар арьсанд хэрэглэх вэ?
- Унжиж байгаа арьс
- Үрчлээ
- Нөсөө толбо
- Батга
- Хуурайшилт
- Өнгө алдалт
- Арьсны нөхөн төлжилтийн удаашрал
- Эмзэгшээд байгаа
Ямар зорилгоор хэрэглэх вэ?
- Бүх насны хүн хэрэглэх боломжтой буюу дээрх асуудал үүссэн байгаа хүмүүс арьсаа эрүүлжүүлэх зорилгоор хэрэглээрэй.
- 25 нас хүрсэн бол арьсны хөгшрөлт явагдахаас сэргийлж буюу удаашруулах зорилгоор хэрэглээрэй.
----------------------
Хэрэглэх заавар:
Шууд түрхэж хэрэглэх
- Арьсаа цэвэрлэсэний дараа 5-8 дусал түрхэнэ. Ширүүн, дарж биш зөөлөн дарж түрхэж арьсанд шингэж байгааг мэдрээрэй.
- Үүний дараа тонер, сүүн шингэн, серум, тос зэрэг бусад хэрэглэдэг арьс арчилгааны бүтээгдэхүүнээ түрхэнэ.
- Гарахын өмнө заавал арьс хамгаалж бүрхүүл үүсгэх нарны тос зэргийг түрхэж хэрэглэнэ үү.
- Серамидтай хамт хэрэглэх үедээ эхлээд гахайн эхэсээ түрхээд, дараа нь серамидаа түрхээрэй. Ардаас нь тонер, сүүн шингэн зэргээ заавал түрхэнэ.
Хольж хэрэглэх
- Арьсаа цэвэрлэсэний дараа өөрийн хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнд 3-5 дусал нэмж хэрэглэнэ.
- Тонер, сүүн шингэн, тос аль нь ч болох боловч цэвэрлэгээний дараа хамгийн эхэнд түрхдэг бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэвэл тохиромжтой.
Зарим тохиолдолд таны хэрэглэж байгаа тонер, сүүн шингэний өмнө хэрэглэвэл тохиромжтой эсвэл хольж хэрэглэвэл тохиромжтой байдаг тул аль нь тохиромжтой, илүү сайн арьсанд шингэж байгаа мэдрэгдэж байна тэр аргаараа түрхэж хэрэглээрэй.
Зарим тохиолдолд таны хэрэглэж байгаа бүтээгдэхүүний найрлагаас хамаарч тонер-г эхэлж түрхээд, сүүн шингэн эсвэл тостой хольж хэрэглэвэл тохиромжтой байдаг. Аль алинтай нь хольж түрхэж үзээд аль нь илүү үр дүнтэй байхаар байгааг мэдэх боломжтой.
Жич: Арьсанд шингэхгүй байгаа бүтээгдэхүүн үр дүнгүй л гэсэн үг шүү. Зарим хэрэглэгдчийн хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдийг асууж, судлахаар арьсан дээр бүрхүүл үүсгэж гялалзаж, гялтаганаж харагдаад байгаа болохоор арьс гоё болж байна гэж буруу ойлгодог юм байна. Таны арьсанд бүрэн шингэж байж л арьсанд үр дүн үзүүлнэ. Арьсан дээр шингэхгүй тогтоод байгаа зүйл нь л гялтаганаж, гялалзаж, өнгөлөг харагдаад байгаа болохоос, таны арьс тийм болоод байгаа гэсэн үг биш шүү. Мэдэх арга бол арьсанд шингэж байгаа бүтээгдэхүүн арьсанд хүнд оргиж тогтоод байхгүй, хүнд оргиж тогтоод байгаа бол арьсанд шингэхгүй, угаахаар арилна л гэсэн үг.
----
СЕРАМИД
・Өндөр концентраци бүхий серамид тул үр дүн илүү богино хугацаанд гарах боломжтой бөгөөд өөрийн хэрэглэдэг бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэх буюу нэмэлт бүүстэр үйлчилгээ үзүүлэх зорилгоор хэрэглэнэ.
・Ямар нэгэн сөрөг нөлөө гарах үндэслэлгүй, гарч байгаагүй боловч та серамид-н харшилтай бол хэрэглэхгүй байна уу.
・Тусгай хадгалалт, битүүмж шаардлагатай бүтээгдэхүүн тул БУЦААХ БОЛОМЖГҮЙ.
-----------------------
Хэн хэрэглэх вэ?
- Бүх насны буюу 25-с дээш насны барьер алдагдаж эхэлдэг наснаас эхэлж хэрэглэвэл тохиромжтой.
- Зураасан үрчлээ үүсээд байгаа
- Хуурайшиж, унжилт үүсээд байгаа
- Нөсөө толбо нэмэгдээд байгаа
- Хуурайшилт ихсээд байгаа
- Хуурайшилтаас үүдэлтэй арьс батгашилт үүсч байгаа
- Арьс нэг л эмзэг болоод байгаа
- Арьс эмзэгшиж улайгаад байгаа
- Арьс хамгаалах процесс алдагдаж нүхжилт үүссэн
- Нүхжилтээс үүдэлтэй унжилт
Бүх насны бүх төрлийн арьсны онцлогтой хүн хэрэглэж арьсны барьераа тэнцвэржүүлээрэй.
----------------------
Ерөнхий мэдээлэл:
■ Найрлага:Natural ceramide 1%, BG 25%, Xanthan gum 0.1%, Water 73.9%
■ Төрөл : Адууны серамид (тархи, нугаснаас гаргаж авдаг)
■ Хими найрлага : Ямар ч хими-н найрлага агуулаагүй бөгөөд хадгалагч бодис агуулаагүй тул хадгалалтын горим алдагдвал үр дүн муу байна.
■ Түүхий эд, үйлдвэр :Япон
■ Өнгө, үнэр : Бага зэргийн үнэртэй, бага зэргээр тунаж магадгүй сэгсэрч хэрэглэх шингэн
■ Амино хүчил-н нунтаг зэрэгтэй холилдвол хатуурдаг тул хамт хэрэглэхгүй байх.
■ Хадгалах хугацаа: Таны гар дээр очсоноос хойш 3 сарын дотор хэрэглэж дуусгана уу.
■ Хадгалаах горим : Хөргөгчинд хадгална уу. Задалсаны дараа аль болох хурдан хэрэглэж дуусгана уу.
■ Хэмжээ : 30мл буюу 2-3 сарын хэрэглээ
----------------------
Серамид гэж юу вэ?
Серамид нь арьсны өнгөн давхаргын чийгшилийн 50%-г бүрдүүлнэ
- Чийгшил сайтай арьс бол биднийг залуу харагдуулах нэгэн хүчин зүйл байдаг. Тэгэхээр арьсыг чийглиг байлгахад серамид гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд өнгөн давхаргын доор байрлаж арьсны чийгшилийг гадагшлуулахгүй хадгалж өгдөг. Сайхан арьсны гол түлхүүрийн нэг бол серамид мөн юм.
Серамид нь барьер нэмэгдүүлнэ
- Барьер нь арьсыг хамгаалах үүрэгтэй функц бөгөөд энэхүү үүргийг серамид гүйцэтгэдэг гэж ойлгож болно. Арьсны өнгөн давхарга нь 0.02мм зузаантай байдаг бөгөөд үүний дор серамид ихээр байршиснаар арьсанд цочроо өгөх аливаа хүчин зүйлийг блок хийж өгдөг. Энэ процесс-г барьер гэж нэрлэдэг.
Серамид багасдаг
- Серамид нь арьсны хамгийн доод давхарт үйлдвэрлэгддэг бөгөөд turn-over буюу арьс нөхөн төлжих процесс явагдсанаар арьсны өнгөн давхаргын дор гарч ирдэг. Иймээс арьс чийглэг, барьер сайтай байдаг. Харин нас ахих тусам turn-over явагдах хугацаа удааширдаг тул тэр хэмжээгээрээ серамид үйлдвэрлэл нь багасаж ирдэг. Өөрөөр хэлбэл арьсны хөгшрөлт бага багаар явагдана гэсэн үг.

Өөрөөр хэлбэл
- Таны арьсанд серамид байхгүй бол чийгшил байхгүй, хуурайшна.
- Барьер үгүй буюу арьсны нүх сүвийг чийгшилээр түгжиж өгөх процесс явагдахгүй. Нарны хэт ягаан туяаны шууд тусгал арьсны гүн рүү орж нөсөө толбо, сэвхи бий болгоно, орчны тоос шороо бохирдол арьсны гүн рүү орж батгашилт, нүхжилт бий болгоно.
- Нүхжилт их байх хэрээр арьс унжилт нэмэгдэнэ, хуурайшилт их байх хэрээр зураасан үрчлээ нэмэгдэнэ, гүнзгийрнэ.
Серамид нь эрүүл арьсны суурь болдог тул ямар арчилгаа хийхээ мэдэхгүй бол эхлээд манай PURE CERAMID-г хэрэглэж үзэхийг зөвлөж байна.
----------------------
Өндөр концентраци бүхий PURE CERAMID хэрэглэснээр арьсанд үзүүлэх үр дүн
- Арьсанд маш сайн шингэж өгдөг өтгөрүүлээгүй, серамид өндөр агуулагдсан чийгшүүлэгч, арьсны барьер нэмэгдүүлэх найрлага юм.
- Үүдэл эс нь turn-over буюу нөхөн төлжих процесс-г хурдасгадаг тул үүдэл эсийн хамт хэрэглэвал хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн.
- БҮХ ТӨРЛИЙН АРЬСАНД ТОХИРОМЖТОЙ

Өндөр концентраци бүхий PURE CERAMID -н давуу тал
- Өндөр тун бүхий 1%-н натурал серамид агуулагдсан тул шингэц сайтай, ердийн бүтээгдэхүүнээс хурдан үр дүн мэдрэх боломжтой.
- Нэмэлтээр ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх химийн найрлага агуулаагүй тул ЭМЗЭГ, АТОПИЙН ДЕРМАТИТ зэрэг арьсны эрүүл байдал алдагдсан арьсанд ч хэрэглэх боломжтой.
- Хадгалагч бодис агуулаагүй тул хадгалах хугацаа 3 сар байх бөгөөд нэмэлт бодис агуулаагүй тул арьсанд аливаа цочроо үүсгэхгүй.
- Арьс бүрэн цэвэрлэгдээгүй үед арьсны нүх бөглөрсөн байдаг тул арьсанд гүн шингэж чадахгүй, мөн цэвэрлэгдээгүй бохирдолтой хамтд арьсны нүхэнд бөглөрсөнөөр батгашилт үүсч магадгүй (ямар ч бүтээгдэхүүн хэрэглэсэн адилхан) тул арьсаа маш сайн цэвэрлэж байна уу. Мэдээж арьс цочроох хүчтэй найрлагатай бүтээгдэхүүнээр цэвэрлэж хэрэггүй.
----------------------
Хэрэглэх заавар:
Шууд түрхэж хэрэглэх
- Арьсаа цэвэрлэсэний дараа 5-8 дусал түрхэнэ. Ширүүн, дарж биш зөөлөн дарж түрхэж арьсанд шингэж байгааг мэдрээрэй.
- Үүний дараа тонер, сүүн шингэн, серум, тос зэрэг бусад хэрэглэдэг арьс арчилгааны бүтээгдэхүүнээ түрхэнэ.
- Гарахын өмнө заавал арьс хамгаалж бүрхүүл үүсгэх нарны тос зэргийг түрхэж хэрэглэнэ үү.
Хольж хэрэглэх
- Арьсаа цэвэрлэсэний дараа өөрийн хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнд 3-5 дусал нэмж хэрэглэнэ.
- Тонер, сүүн шингэн, тос аль нь ч болох боловч цэвэрлэгээний дараа хамгийн эхэнд түрхдэг бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэвэл тохиромжтой.
Зарим тохиолдолд таны хэрэглэж байгаа тонер, сүүн шингэний өмнө хэрэглэвэл тохиромжтой эсвэл хольж хэрэглэвэл тохиромжтой байдаг тул аль нь тохиромжтой, илүү сайн арьсанд шингэж байгаа мэдрэгдэж байна тэр аргаараа түрхэж хэрэглээрэй.
Зарим тохиолдолд таны хэрэглэж байгаа бүтээгдэхүүний найрлагаас хамаарч тонер-г эхэлж түрхээд, сүүн шингэн эсвэл тостой хольж хэрэглэвэл тохиромжтой байдаг. Аль алинтай нь хольж түрхэж үзээд аль нь илүү үр дүнтэй байхаар байгааг мэдэх боломжтой.
----------------------
Японд хэрэглэдэг хэрэглэгчдийн сэтгэгдэлээс хүргэвэл
- Анх удаа туршилтаар 30мл-г авч хэрэглэж үзсэн. Дараагийн удаагаас 100мл-тайг хэрэглэдэг болсон. Анх бол үнэр хурц санагдсан боловч дассан. Энэ бүтээгдэхүүнийг түрхээд тонер түрхэх, түрхэхгүй тонер түрхэх 2 маш том ялгаатай байна. Бест селлэр бүтээгдэхүүн гэдэг нь үнэн байна.
- 2 дахь удаагаа сэтгэгдэлээ бичиж байна. Тасалгааны температурт хадгалаахаар үнэр илүү хурц байна. Хөргөгчинд хадгалахаар үнэр нь бага байна. Арьс бол маш сайн чийгшүүлж байна.
- Янз бүрийн реклам явдаггүй брэнд байна. Youtuber хүн маш өндрөөр үнэлж бичлэг хийсэн байсныг үзээд, Атопийн дерматиттай ч гэсэн туршаад үзье гэж бодоод туршиж үзсэн. Усанд ороод, нүүрээ угаачихаад шууд түрхэж хэрэглэдэг. Хэрэглээд 7 хоногийн дараагаас сарын тэмдэг ирэхийн өмнө батга их гардаг нь багассан. Гарсан батга нь томрохгүйгээр эдгэрч алга болох нь хурдан болсон. Цаашдаа үргэлж хэрэглэнэ гэж бодож байна.
- Янз бүрийн брэндийн серамид хэрэглэж үзсэн ч нэг л өөрчлөлт мэдрэгдэхгүй байсан. Найзын зөвлөснөөр энэ бүтээгдэхүүнийг авч хэрэглэсэн чинь 3 өдрийн дараагаас арьс чийглэг болж өөрчлөгдсөн. Бусад хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнээ өөрчлөөгүй болохоор энэ бүтээгдэхүүний л үр дүн юм. 3 өдрийн дотор үр дүн гарсан гэж бодохоор итгэмээргүй санагдаж байна. Бусад газрууд хэдэн хувийн найрлагатай серамид вэ гэдгээ бичдэггүй. Эднийх тодорхой биччихсэн байдаг болохоор угаасаа найдвартай, сайн брэнд байна.
- Бусад газрын серамид зөндөө хэрэглэдэг байсан. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж үзээд арьс өөр байгааг мэдэрч байна. Бусад газрын серамид хэрэглэхээр арьс өнгөө алдаад, хааяа үрчлээ тогтоод байсан. Энэ бүтээгдэхүүний серамид хэрэглээд арьс чангарч залуужсан юм шиг л санагдаж байна. Энэ чигээрээ үргэлжлүүлээрэй. Би бол энэ бүтээгдэхүүнээс салахгүй.
----------------------
Манай бүтээгдэхүүнийг БАТГА-ны асуудалдаа хэрэглэж байгаа хэрэглэгчдийн арьс арчилгааг асуухаар ихэнхи нь маш буруу арчилгаа хийдэг юм байна шүү.
Дараахь зүйлийг анхаараарай!
1. Гелэн цэвэрлэгчээр арьсны өнгөн хэсэгт байгаа бохирдолыгцэвэрлэнэ. (Орой)
2. Хөөсөн цэвэрлэгчээр (зөөлөн, сульфат агуулаагүй) үлдэгдэл бохирдолыг цэвэрлэнэ. (Өглөө & Орой)
3. Серамид-аа түрхэнэ
4. Усан суурьтай тонер түрхэнэ. (Өглөө & Орой)
5. Усан суурьтай сүүн шингэн эсвэл тос түрхэнэ. (Өглөө & Орой)
6. Орой салфеткан маск хэрэглэх бол серамидаа түрхээд маскаа тавиад өөр зүйл түрхэх шаардлагагүй. (Маскаа 5 минутаас илүү байлгаад хэрэггүй.)
Жич: Насанд хүрэгчдийн батганд ТОСОН СУУРЬТАЙ ямар нэгэн бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй шүү. OIL TYPE-н ямар нэгэн бүтээгдэхүүн хэрэглэхгүй. Усан суурьтай маш сайн давхар чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэглэнэ.
Жичийн жич: Батга гаралт алга болтол ямар нэгэн цайруулах, сорви арилгах гэсэн бүтээдэхүүн хэрэглэхгүй шүү. Ялангуяа Витамин С агуулсан бүтээгдэхүүн.
Жичийн жичийн жич: Өглөө ч бай, орой ч бай нарны тос түрхэж арьсаа хамгаалаарай. Сэрүүцүүлэгчтэй нарны тос өвлийн улиралд тохиромжтой, мөн хэт хуурайшдаг арьсанд тохиромжгүй.