brandGEN-EKI powered by BATICA.MN

4. Өндөр концентраци бүхий гахайн эхэс

191,500₮
Богино тайлбар
Зөвхөн брэндийн тусгай аргаар гаргаж авсан шингэх чадвар өндөр, үр дүн өндөр эхэс Худалдаанд байгаа ихэнхи "100% гахайн эхэс" гэдэг нь эхэсийн агууламж 0.1%-5% байдаг. Гэвч үүнийг "Гэн-эки гахайн эхэс" гэж нэрлээд байдаг. Манай бүтээгдэхүүн нь 50%-н эхэсийн агууламжтай.
Хүргэлттэй

Та бидний арьс утаанд агуулагдах тоос тоосонцор, азотын давхар исэл зэрэг бохиртой агаараас болж МАШ ЭМЗЭГ БОЛСОН БАЙГАА. Тиймээс эхэс хэрэглээд үр дүнг мэдрэхийг хүсч байгаа бол заавал серамид-н хамт хэрэглэхийг зөвлөж байна. Илүү үр дүнтэй байх болно.


----------------------


Ерөнхий мэдээлэл:

■ Найрлага:Placenta extract 50%, water 49.1%, phenoxyethanol 0.9%

■ Төрөл : Гахайн эхэс

■ Хими найрлага : Ямар ч хими-н найрлага агуулаагүй бөгөөд хадгалагч бодис агуулаагүй тул хадгалалтын горим алдагдвал үр дүн муу байна.

■ Түүхий эд, үйлдвэр :Япон

■ Өнгө, үнэр : Эхэсний онцлог үнэртэй, цайвар шаргал өнгөтэй

■ Хэлбэр: Усан суурьтай

■ Хадгалах хугацаа: Таны гар дээр очсоноос хойш 3 сарын дотор хэрэглэж дуусгана уу.

■ Хадгалаах горим : Хөргөгчинд хадгална уу. Задалсаны дараа аль болох хурдан хэрэглэж дуусгана уу.

■ Хэмжээ : 30мл буюу 2-3 сарын хэрэглээ


----------------------


Гахайн эхэс-н онцлог

Поинт 1

  1. Хэр өндөр агууламжтай вэ гэдгийг үнэрээр нь мэдэх боломжтой. Өндөр агууламжтай байх тусмаа үнэртэй байна шүү.
  2. Өндөр концентраци бүхий эхэсийн үнэр өөрийн гэсэн онцлог үнэртэй байдаг.
  3. 1%-н агууламжтай бол бараг үнэргүй байдаг. Харин 50%-н агууламжтай болоод ирэхээр гайхмаар өөрийн гэсэн үнэрийг агуулдаг.Гэхдээ арьсанд түрхэгдсэний дараа үнэр нь арилдаг. Өдөр тутмын арьс арчилгаандаа хэрэглэснээр эхэсийн үнэр сонин санагдахаа больно.
  4. 50%-н агууламжтай ЖИНХЭНЭ ЭХЭС-г хэрэглээд үзээрэй.


Поинт 2

  1. Гэмтсэн арьсыг сэргээж, хамгаална.
  2. Пласента буюу эхэс нь амин дэм баялаг, хүчирхэг амьдрах чадвартай найрлага юм. Арьсанд шууд түрхэхэд хэт ягаан туяанаас үүдэлтэй арьсны гэмтэлийг сэргээн засаж, арьс гэмтэхээс сэргийлж өгнө.
  3. Эрт дээр үед Клеопатра, Мари Антуанетта нар гахайн эхэсийг гоо сайхандаа хэрэглэж залуу байдлаа хадгалдаг байсан гэгддэг.


Поинт 3

  1. Амино хүчил шиг маш жижиг молекултай
  2. Өндөр концентраци бүхий эхэс нь түрхэхэд арьс гөлгөр, зөөлөн мэдрэгдэж эхэлдэг. Учир нь молекул жижигтэй тул арьсанд гүн шингэж байгаа баталгаа юм. Арьсаа цэвэрлэсний дараа шууд түрхэж шингээгээд, бусад арьс арчилгаагаа нэмэлтээр хийгээд яваарай. Таны арьс мэдэгдэхүйц эрүүл, үзэгсгэлэнтэй болох болно.




Ямар арьсанд хэрэглэх вэ?

  1. Унжиж байгаа арьс
  2. Үрчлээ
  3. Нөсөө толбо
  4. Батга
  5. Хуурайшилт
  6. Өнгө алдалт
  7. Арьсны нөхөн төлжилтийн удаашрал
  8. Эмзэгшээд байгаа


Ямар зорилгоор хэрэглэх вэ?

  1. Бүх насны хүн хэрэглэх боломжтой буюу дээрх асуудал үүссэн байгаа хүмүүс арьсаа эрүүлжүүлэх зорилгоор хэрэглээрэй.
  2. 25 нас хүрсэн бол арьсны хөгшрөлт явагдахаас сэргийлж буюу удаашруулах зорилгоор хэрэглээрэй.


----------------------


Хэрэглэх заавар:


Шууд түрхэж хэрэглэх

  • Арьсаа цэвэрлэсэний дараа 5-8 дусал түрхэнэ. Ширүүн, дарж биш зөөлөн дарж түрхэж арьсанд шингэж байгааг мэдрээрэй.
  • Үүний дараа тонер, сүүн шингэн, серум, тос зэрэг бусад хэрэглэдэг арьс арчилгааны бүтээгдэхүүнээ түрхэнэ.
  • Гарахын өмнө заавал арьс хамгаалж бүрхүүл үүсгэх нарны тос зэргийг түрхэж хэрэглэнэ үү.
  • Серамидтай хамт хэрэглэх үедээ эхлээд гахайн эхэсээ түрхээд, дараа нь серамидаа түрхээрэй. Ардаас нь тонер, сүүн шингэн зэргээ заавал түрхэнэ.


Хольж хэрэглэх

  • Арьсаа цэвэрлэсэний дараа өөрийн хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнд 3-5 дусал нэмж хэрэглэнэ.
  • Тонер, сүүн шингэн, тос аль нь ч болох боловч цэвэрлэгээний дараа хамгийн эхэнд түрхдэг бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэвэл тохиромжтой.


Зарим тохиолдолд таны хэрэглэж байгаа тонер, сүүн шингэний өмнө хэрэглэвэл тохиромжтой эсвэл хольж хэрэглэвэл тохиромжтой байдаг тул аль нь тохиромжтой, илүү сайн арьсанд шингэж байгаа мэдрэгдэж байна тэр аргаараа түрхэж хэрэглээрэй.


Зарим тохиолдолд таны хэрэглэж байгаа бүтээгдэхүүний найрлагаас хамаарч тонер-г эхэлж түрхээд, сүүн шингэн эсвэл тостой хольж хэрэглэвэл тохиромжтой байдаг. Аль алинтай нь хольж түрхэж үзээд аль нь илүү үр дүнтэй байхаар байгааг мэдэх боломжтой.


Жич: Арьсанд шингэхгүй байгаа бүтээгдэхүүн үр дүнгүй л гэсэн үг шүү. Зарим хэрэглэгдчийн хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдийг асууж, судлахаар арьсан дээр бүрхүүл үүсгэж гялалзаж, гялтаганаж харагдаад байгаа болохоор арьс гоё болж байна гэж буруу ойлгодог юм байна. Таны арьсанд бүрэн шингэж байж л арьсанд үр дүн үзүүлнэ. Арьсан дээр шингэхгүй тогтоод байгаа зүйл нь л гялтаганаж, гялалзаж, өнгөлөг харагдаад байгаа болохоос, таны арьс тийм болоод байгаа гэсэн үг биш шүү. Мэдэх арга бол арьсанд шингэж байгаа бүтээгдэхүүн арьсанд хүнд оргиж тогтоод байхгүй, хүнд оргиж тогтоод байгаа бол арьсанд шингэхгүй, угаахаар арилна л гэсэн үг.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл