Энэхүү бүтээгдэхүүн нь хадгалах тусгай горимтой тул хүргэлтээр авах боломжгүй.
Максмоол худалдааны төвийн 4 давхарт байрлах Бивер концепц салоноос очиж авна уу.
UBcab-н шууд хүргэх үйлчилгээгээр авах боломжтой.
Урьдчилсан захиалга өгсөн бол нэгтгээд нэг өдөрт хүргэнэ. Хүргэлт 6,000₮.
・Өндөр концентраци бүхий серамид тул үр дүн илүү богино хугацаанд гарах боломжтой бөгөөд өөрийн хэрэглэдэг бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэх буюу нэмэлт бүүстэр үйлчилгээ үзүүлэх зорилгоор хэрэглэнэ.
・Ямар нэгэн сөрөг нөлөө гарах үндэслэлгүй, гарч байгаагүй боловч та серамид-н харшилтай бол хэрэглэхгүй байна уу.
・Тусгай хадгалалт, битүүмж шаардлагатай бүтээгдэхүүн тул БУЦААХ БОЛОМЖГҮЙ.
-----------------------
Хэн хэрэглэх вэ?
- Бүх насны буюу 25-с дээш насны барьер алдагдаж эхэлдэг наснаас эхэлж хэрэглэвэл тохиромжтой.
- Зураасан үрчлээ үүсээд байгаа
- Хуурайшиж, унжилт үүсээд байгаа
- Нөсөө толбо нэмэгдээд байгаа
- Хуурайшилт ихсээд байгаа
- Хуурайшилтаас үүдэлтэй арьс батгашилт үүсч байгаа
- Арьс нэг л эмзэг болоод байгаа
- Арьс эмзэгшиж улайгаад байгаа
- Арьс хамгаалах процесс алдагдаж нүхжилт үүссэн
- Нүхжилтээс үүдэлтэй унжилт
Бүх насны бүх төрлийн арьсны онцлогтой хүн хэрэглэж арьсны барьераа тэнцвэржүүлээрэй.
----------------------
Ерөнхий мэдээлэл:
■ Найрлага:Natural ceramide 1%, BG 25%, Xanthan gum 0.1%, Water 73.9%
■ Төрөл : Адууны серамид (тархи, нугаснаас гаргаж авдаг)
■ Хими найрлага : Ямар ч хими-н найрлага агуулаагүй бөгөөд хадгалагч бодис агуулаагүй тул хадгалалтын горим алдагдвал үр дүн муу байна.
■ Түүхий эд, үйлдвэр :Япон
■ Өнгө, үнэр : Бага зэргийн үнэртэй, бага зэргээр тунаж магадгүй сэгсэрч хэрэглэх шингэн
■ Амино хүчил-н нунтаг зэрэгтэй холилдвол хатуурдаг тул хамт хэрэглэхгүй байх.
■ Хадгалах хугацаа: Таны гар дээр очсоноос хойш 3 сарын дотор хэрэглэж дуусгана уу.
■ Хадгалаах горим : Хөргөгчинд хадгална уу. Задалсаны дараа аль болох хурдан хэрэглэж дуусгана уу.
■ Хэмжээ : 30мл буюу 2-3 сарын хэрэглээ
----------------------
Серамид гэж юу вэ?
Серамид нь арьсны өнгөн давхаргын чийгшилийн 50%-г бүрдүүлнэ
- Чийгшил сайтай арьс бол биднийг залуу харагдуулах нэгэн хүчин зүйл байдаг. Тэгэхээр арьсыг чийглиг байлгахад серамид гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд өнгөн давхаргын доор байрлаж арьсны чийгшилийг гадагшлуулахгүй хадгалж өгдөг. Сайхан арьсны гол түлхүүрийн нэг бол серамид мөн юм.
Серамид нь барьер нэмэгдүүлнэ
- Барьер нь арьсыг хамгаалах үүрэгтэй функц бөгөөд энэхүү үүргийг серамид гүйцэтгэдэг гэж ойлгож болно. Арьсны өнгөн давхарга нь 0.02мм зузаантай байдаг бөгөөд үүний дор серамид ихээр байршиснаар арьсанд цочроо өгөх аливаа хүчин зүйлийг блок хийж өгдөг. Энэ процесс-г барьер гэж нэрлэдэг.
Серамид багасдаг
- Серамид нь арьсны хамгийн доод давхарт үйлдвэрлэгддэг бөгөөд turn-over буюу арьс нөхөн төлжих процесс явагдсанаар арьсны өнгөн давхаргын дор гарч ирдэг. Иймээс арьс чийглэг, барьер сайтай байдаг. Харин нас ахих тусам turn-over явагдах хугацаа удааширдаг тул тэр хэмжээгээрээ серамид үйлдвэрлэл нь багасаж ирдэг. Өөрөөр хэлбэл арьсны хөгшрөлт бага багаар явагдана гэсэн үг.
Өөрөөр хэлбэл
- Таны арьсанд серамид байхгүй бол чийгшил байхгүй, хуурайшна.
- Барьер үгүй буюу арьсны нүх сүвийг чийгшилээр түгжиж өгөх процесс явагдахгүй. Нарны хэт ягаан туяаны шууд тусгал арьсны гүн рүү орж нөсөө толбо, сэвхи бий болгоно, орчны тоос шороо бохирдол арьсны гүн рүү орж батгашилт, нүхжилт бий болгоно.
- Нүхжилт их байх хэрээр арьс унжилт нэмэгдэнэ, хуурайшилт их байх хэрээр зураасан үрчлээ нэмэгдэнэ, гүнзгийрнэ.
Серамид нь эрүүл арьсны суурь болдог тул ямар арчилгаа хийхээ мэдэхгүй бол эхлээд манай PURE CERAMID-г хэрэглэж үзэхийг зөвлөж байна.
----------------------
Өндөр концентраци бүхий PURE CERAMID хэрэглэснээр арьсанд үзүүлэх үр дүн
- Арьсанд маш сайн шингэж өгдөг өтгөрүүлээгүй, серамид өндөр агуулагдсан чийгшүүлэгч, арьсны барьер нэмэгдүүлэх найрлага юм.
- Үүдэл эс нь turn-over буюу нөхөн төлжих процесс-г хурдасгадаг тул үүдэл эсийн хамт хэрэглэвал хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн.
- БҮХ ТӨРЛИЙН АРЬСАНД ТОХИРОМЖТОЙ
Өндөр концентраци бүхий PURE CERAMID -н давуу тал
- Өндөр тун бүхий 1%-н натурал серамид агуулагдсан тул шингэц сайтай, ердийн бүтээгдэхүүнээс хурдан үр дүн мэдрэх боломжтой.
- Нэмэлтээр ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх химийн найрлага агуулаагүй тул ЭМЗЭГ, АТОПИЙН ДЕРМАТИТ зэрэг арьсны эрүүл байдал алдагдсан арьсанд ч хэрэглэх боломжтой.
- Хадгалагч бодис агуулаагүй тул хадгалах хугацаа 3 сар байх бөгөөд нэмэлт бодис агуулаагүй тул арьсанд аливаа цочроо үүсгэхгүй.
- Арьс бүрэн цэвэрлэгдээгүй үед арьсны нүх бөглөрсөн байдаг тул арьсанд гүн шингэж чадахгүй, мөн цэвэрлэгдээгүй бохирдолтой хамтд арьсны нүхэнд бөглөрсөнөөр батгашилт үүсч магадгүй (ямар ч бүтээгдэхүүн хэрэглэсэн адилхан) тул арьсаа маш сайн цэвэрлэж байна уу. Мэдээж арьс цочроох хүчтэй найрлагатай бүтээгдэхүүнээр цэвэрлэж хэрэггүй.
----------------------
Хэрэглэх заавар:
Шууд түрхэж хэрэглэх
- Арьсаа цэвэрлэсэний дараа 5-8 дусал түрхэнэ. Ширүүн, дарж биш зөөлөн дарж түрхэж арьсанд шингэж байгааг мэдрээрэй.
- Үүний дараа тонер, сүүн шингэн, серум, тос зэрэг бусад хэрэглэдэг арьс арчилгааны бүтээгдэхүүнээ түрхэнэ.
- Гарахын өмнө заавал арьс хамгаалж бүрхүүл үүсгэх нарны тос зэргийг түрхэж хэрэглэнэ үү.
Хольж хэрэглэх
- Арьсаа цэвэрлэсэний дараа өөрийн хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнд 3-5 дусал нэмж хэрэглэнэ.
- Тонер, сүүн шингэн, тос аль нь ч болох боловч цэвэрлэгээний дараа хамгийн эхэнд түрхдэг бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэвэл тохиромжтой.
Зарим тохиолдолд таны хэрэглэж байгаа тонер, сүүн шингэний өмнө хэрэглэвэл тохиромжтой эсвэл хольж хэрэглэвэл тохиромжтой байдаг тул аль нь тохиромжтой, илүү сайн арьсанд шингэж байгаа мэдрэгдэж байна тэр аргаараа түрхэж хэрэглээрэй.
Зарим тохиолдолд таны хэрэглэж байгаа бүтээгдэхүүний найрлагаас хамаарч тонер-г эхэлж түрхээд, сүүн шингэн эсвэл тостой хольж хэрэглэвэл тохиромжтой байдаг. Аль алинтай нь хольж түрхэж үзээд аль нь илүү үр дүнтэй байхаар байгааг мэдэх боломжтой.
----------------------
Японд хэрэглэдэг хэрэглэгчдийн сэтгэгдэлээс хүргэвэл
- Анх удаа туршилтаар 30мл-г авч хэрэглэж үзсэн. Дараагийн удаагаас 100мл-тайг хэрэглэдэг болсон. Анх бол үнэр хурц санагдсан боловч дассан. Энэ бүтээгдэхүүнийг түрхээд тонер түрхэх, түрхэхгүй тонер түрхэх 2 маш том ялгаатай байна. Бест селлэр бүтээгдэхүүн гэдэг нь үнэн байна.
- 2 дахь удаагаа сэтгэгдэлээ бичиж байна. Тасалгааны температурт хадгалаахаар үнэр илүү хурц байна. Хөргөгчинд хадгалахаар үнэр нь бага байна. Арьс бол маш сайн чийгшүүлж байна.
- Янз бүрийн реклам явдаггүй брэнд байна. Youtuber хүн маш өндрөөр үнэлж бичлэг хийсэн байсныг үзээд, Атопийн дерматиттай ч гэсэн туршаад үзье гэж бодоод туршиж үзсэн. Усанд ороод, нүүрээ угаачихаад шууд түрхэж хэрэглэдэг. Хэрэглээд 7 хоногийн дараагаас сарын тэмдэг ирэхийн өмнө батга их гардаг нь багассан. Гарсан батга нь томрохгүйгээр эдгэрч алга болох нь хурдан болсон. Цаашдаа үргэлж хэрэглэнэ гэж бодож байна.
- Янз бүрийн брэндийн серамид хэрэглэж үзсэн ч нэг л өөрчлөлт мэдрэгдэхгүй байсан. Найзын зөвлөснөөр энэ бүтээгдэхүүнийг авч хэрэглэсэн чинь 3 өдрийн дараагаас арьс чийглэг болж өөрчлөгдсөн. Бусад хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнээ өөрчлөөгүй болохоор энэ бүтээгдэхүүний л үр дүн юм. 3 өдрийн дотор үр дүн гарсан гэж бодохоор итгэмээргүй санагдаж байна. Бусад газрууд хэдэн хувийн найрлагатай серамид вэ гэдгээ бичдэггүй. Эднийх тодорхой биччихсэн байдаг болохоор угаасаа найдвартай, сайн брэнд байна.
- Бусад газрын серамид зөндөө хэрэглэдэг байсан. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж үзээд арьс өөр байгааг мэдэрч байна. Бусад газрын серамид хэрэглэхээр арьс өнгөө алдаад, хааяа үрчлээ тогтоод байсан. Энэ бүтээгдэхүүний серамид хэрэглээд арьс чангарч залуужсан юм шиг л санагдаж байна. Энэ чигээрээ үргэлжлүүлээрэй. Би бол энэ бүтээгдэхүүнээс салахгүй.