brandJUSTK Professional

【САЛОНЫ ЗОРИУЛАЛТТАЙ】ҮСНИЙ УУРАГ - CYSTEINE CURL SOFTENING SMOOTHING TREATMENT

0₮
Хүргэлттэй

CURL SOFTENING SMOOTHING TREATMENT/1000ML


ХОРТОЙ, ХҮЧТЭЙ БОДИС АГУУЛААГҮЙ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР БАЙГАА ХАМГИЙН АЮУЛГҮЙ, ЭРҮҮЛЭЭР ҮСИЙГ ШУЛУУТГАХ ҮСНИЙ ТЭЖЭЭЛ


Формалдигет агуулаагүй, төрөлхийн болон хими-н буржгар үсийг бүтцийн хэмжээнд задалж, шулуутгана. Арган тос, уургийн өндөр агууламтай.


Байгалын гаралтай найрлагаар үсийг зөөлрүүлж, шулуутгах буюу үсэнд байгаа буржгар хэвийн бүтцийг зөөлөн задалж арилгана. Арган тос, кератин уургийн агууламж өндөр тул үсэнд тэжээл өгч, чийгшүүлнэ.


Хэрэглэх заавар:

  1. JUSTK брэндийн ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ШАМПУНИАР 2 удаа угаана.
  2. Үсийг 100% хатаагаад (Гэмтэл ихтэй, самнахад хэцүү бол өлөн чийгтэй байж болно) , үсний тэжээлээс 60-100ml -г хэмжиж түрхэхэд бэлдэнэ.
  3. Цэвэрхэн, шулуун үстэй самаар дагз хэсгээс эхлэн жигд түрхэнэ. Түрхэхдээ үсийг маш нимгэн авч, жигд түрхэнэ. Будаг түрхдэг шиг зузаан авч түрхвэл үсэнд жигд уураг нөхөгдөхгүй болохыг анхаарна уу.
  4. 25 минутын дараа усаар сайтар зайлна. Шампунь ашиглахгүй.
  5. Үсийг 100% хатаана.
  6. Дагз хэсгээс эхлэн үсийг шулуун индүүднэ.


Хэрэглэх заавар бичлэгээр үзэх: youtube link



@2018 JUSTK Professional all rights reserved, Distributed by JJC Brands Partners Inc. San Gabriel CA 91776


Тогтмол ирдэг асуултууд:

  1. Хэр давтамжтай хийх ёстой вэ?
  2. Энэхүү бүтээгдэхүүн нь нэг удаагийн үйлчилгээгээр 70% хүртэл үсний уургийг нөхөж өгдөг. Тиймээс алдагдсан уураг хангалттай нөхөгдөнө. Гэртээ сульфат агуулаагүй шампунь, ангижруулагч хэрэглэхийг зөвлөх хэрэгтэй ба сульфат нь үсний өнгөн гадаргууг нээж, уураг гадагшлуулах процесс явагддаг тул угаах тоолонд гэмтэлтэй ч, гэмтэлгүй ч үс уургаа алдсаар байх болно.
  3. Ямар тохиолдолд давтан хийх вэ?
  4. Үс маш ихээр гэмтсэн үед нэг удаагийн уураг нөхөх үйлчилгээгээр 70% хүртэл нөхөх ч тодорхой хувь нь буцаад гадагшилна. Тухайн үсний байдлыг ажиглаад, үйлчилгээний дараа бага зэрэг суналт үлдсэн байвал сарын дараа давтан хийж болно.
  5. Мэдээж үйлчлүүлэгч үсээ тогтмол эрүүл, гялалзсан байх хүсэлтэй байвал 2-3 сард нэг удаа хийгээд явахад будаг хийсэн ч, цайруулсан ч, хими хийсэн ч гэмтэл бага, гэмтэлгүй байх боломжтой.
  6. Үсний уураг нөхөгдсөнөөр үсний бүтэц хэвийн буюу Ази үсний шулуун бүтэц эргээд бий болдог тул, хөвсгөр, арзайдаг үсэнд 2-3 сард нэг удаагийн давтамжтай хийж болно. Шулуун хими хийлгүйгээр хэвийн шулуувтар үсийг хадгална.
  7. Үсний будаг хэзээ хийж болох вэ?
  8. Үсний уураг нөхсөний дараа өнгөн гадаргуу нь 7 хоногийн хугацаанд аажмаар хаагдаж, уураг үсэнд бүрэн шингэх тул будаг, хими гэх мэт үсний өнгөн гадаргууг нээж хийгдэх үйлчилгээг 7 хоногийн дараагаас хийвэл зохимжтой.
  9. Хэрэв таны ашигладаг будаг зөөлөн буюу ph6-8 хооронд байдаг (Бивер профеэшнл брэнд) 3 хоногийн дараа будаж болно. Бивер профэшнл брэндийн будаг нь давхар уураг агуулсан байдаг тул, уураг нөхөгддөг.


Анхаарах зүйлс:

  1. Түрхэлт чухал буюу үсийг маш нимгэн авч, жигд түрхэнэ.
  2. Сульфат агуулсан шампунь, ангижруулагч хэрэглэхгүй байхыг анхааруулах. Сульфат нь үсний өнгөн гадаргууг хүчтэй нээдэг тул аажим аажимаар үсний уургийг гадагшуулж, үс гэмтдэг. Тиймээс будаг, химигүй буюу механик гэмтэлгүй хэрнэ ээ үс нь тасрах, хатуурах, сунах гэх мэт гэмтэл үүссэн байдаг.
  3. Уураг хийснээс хойш 3 хоногийн дараа ус хүргэж болно. Учир нь уураг нөхөхөд өнгөн гадаргууг нээж, шингээж өгч байгаа. Энэ 3 хоногийн хугацаанд буцаад хаагдаж, уураг бүрэн шингэнэ.


Бусад бүтээгдэхүүнтэй ялгарах онцлог: энд дарж уншина уу.


Нэрийн салон дээр үсийг эрүүл болгохоос гадна ямар зориулалтаар ашиглаж байна вэ?

  • Өнгөн гадаргууг нээж, уураг шингээх процесс явагддаг тул
  1. Тас хараар будсан будаг, жигдлэх боломжгүй алаг үсэнд уураг нөхөж, тухайн үсэнд байгаа пигментийг тодорхой хэмжээнд устгах зорилгоор ашиглаж байна. Уурагны дараа өнгө жигдэрч, будах шаардлагагүй болох эсвэл будалт хийхэд амар болж байгаа буюу үсийг эрүүл болгонгоо пигмент арчилт хийж байна.
  2. Хими ороогүй, хэт чанга орсон тохиолдолд уураг хийснээр хими тодорхой хэмжээнд сулардаг буюу үсийг эрүүл болгонгоо хими арчилт эсвэл хими суллалт хийж байна.

Мэдээж будсан будаг, хийсэн химинээсээ бүрэн шалтгаалдаг тул өнгө хэдэн түвшин дээшлэх, хар будаг хэр их арчигдах, хими хэр их сулрахыг урьдчилж хэлэх боломжгүй юм.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл