Өндөр концентраци бүхий PDRN & NMN онцлог:

- PDRN (Полидезоксирибонуклеотид) нь Япон улсын яргай загаснаас гаргаж авсан маш өндөр агууламж бүхий 20,000ppm идэвхит био нэгдэл юм.
- PDRN нь ниацинамид, NMN (никотинамид мононуклеотид)-тай төгс зохицдог тул найрлагад нь хослуулсан.
- Үүний үр дүнд арьсыг өнгөн давхаргаас гүний давхарга хүртэл нь нөхөн төлжүүлэх боломжтой болж байгаа юм.
-----------------
PDRN 20,000ppm-н онцлог давуу тал:

- Арьсанд гүн шингэх чадвар : Молекул нь 350-тай байдаг бөгөөд энэ нь маш жижиг бүтэц гэсэн үг юм. Арьсанд маш сайн шингэж өгөх чадвартай.
- Гэмтсэн, эмзэг арьсанд тохиромжтой : Эмзэгшсэн, гэмтсэн арьсыг шинэчлэх үйлчилгээтэй бөгөөд шинэ эрүүл арьсыг бий болгоно.
- Арьс чангалах үйлчилгээтэй : Коллагены хэмжээ багассанаар арьс унжилт үүсдэг. Энэхүү хөгшрөлтийн процесст эерэгээр чухал үүрэг гүйцэтгэдэг нь PDRN юм.
- Тунгалаг арьсыг бий болгодог : Цусны эргэлтийг сайжруулах ба шаардлагатай шим тэжээл, хүчилтөрөгчийг арьсанд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ингэснээр тунгалаг, цэвэрхэн арьс бий болох боломжтой.
-----------------
NMN -н онцлог давуу тал:

- AGING-CARE -т өндөр үр дүнтэй : NMN (никотинамид мононуклеотид) нь ниацинамид-с гаргаж авдаг AGING CARE үйлчилгээтэй найрлага юм.
- Арьсны нөхөн төлжилт хурдасгадаг : Нас явах тусам арьсны гуужилт буюу нөхөн төлжилт удааширдаг тул өнгөө алдсан, үрчлээтсэн арьс бий болдог. Одоо байгаа нөхөн төлжилтийг хурдасгаж өгдөг. Ингэснээс нөсөө, толбо ч бага багаар бүдгэрдэг.
- Тодорхой хэмжээний барьер, чийгшил-г бий болгодог : Тодорхой хэмжээний чийгшил, барьер-г бий болгодог тул нэмж арьс гэмтэхээс хамгаалж өгдөг. Гэвч Монгол улсын орчин, цаг агаарын нөхцөлд хамгийн сайн барьер үүсгэж чийгшил өгөх нь СЕРАМИД юм.
- Арьсны гэмтэлийг багасгадаг: Зөвхөн гаднаас төдийгүй дотроосоо буюу стресс , бодисын солилцооноос хамаарч реактив хүчилтөрөгч идэвхижиж арьс гэмтдэг. Гаднаас нь хэрэглэснээр бага ч гэсэн хамгаалалт үүсгэж байгаа юм.
-----------------
Хэрэглэх заавар:
Шууд түрхэж хэрэглэх
- Арьсаа цэвэрлэсэний дараа 2-3 дусал түрхэнэ. Ширүүн, дарж биш зөөлөн дарж түрхэж арьсанд шингэж байгааг мэдрээрэй.
- Үүний дараа тонер, сүүн шингэн, серум, тос зэрэг бусад хэрэглэдэг арьс арчилгааны бүтээгдэхүүнээ түрхэнэ.
- Гарахын өмнө заавал арьс хамгаалж бүрхүүл үүсгэх нарны тос зэргийг түрхэж хэрэглэнэ үү.
- Серамидтай хамт хэрэглэх үедээ эхлээд PDRN&NMN түрхээд, дараа нь серамидаа түрхээрэй. Ардаас нь тонер, сүүн шингэн зэргээ заавал түрхэнэ.
Хольж хэрэглэх
- Арьсаа цэвэрлэсэний дараа өөрийн хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнд 3-5 дусал нэмж хэрэглэнэ.
- Тонер, сүүн шингэн, тос аль нь ч болох боловч цэвэрлэгээний дараа хамгийн эхэнд түрхдэг бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэвэл тохиромжтой.
-----------------
Ерөнхий мэдээлэл:
■ Найрлага:Water, PDRN (DNA-Na) 20,000ppm, NMN, panthenol, niacinamide, sodium dilauroyl glutamate lysine, BG, 1.2 hexanediol, silver ion water
■ Төрөл : Япон яргай загасны DNA
■ Хими найрлага : Маш бага хэжмээний хими-н найрлага болон бодис агуулсан байдаг тул хадгалалтын горим алдагдвал үр дүн муу байна.
■ Түүхий эд, үйлдвэр :Япон
■ Өнгө, үнэр : Бага зэргийн үнэртэй, шаргал өнгөтэй
■ Шууд хэрэглэж болох ба усанд уусна, тосонд уусахгүй тул анхаарна уу.
■ Хадгалах хугацаа: Таны гар дээр очсоноос хойш 3 сарын дотор хэрэглэж дуусгана уу.
■ Хадгалаах горим : Хөргөгчинд хадгална уу. Задалсаны дараа аль болох хурдан хэрэглэж дуусгана уу.
■ Хэмжээ : 30мл буюу 2-3 сарын хэрэглээ
■ ph : 5~7