brandGEN-EKI powered by BATICA.MN

2. ҮҮДЭЛ ЭС - STEM CELL

Хүргэлттэй

Энэхүү бүтээгдэхүүн нь хадгалах тусгай горимтой тул хүргэлтээр авах боломжгүй.

Максмоол худалдааны төвийн 4 давхарт байрлах Бивер концепц салоноос очиж авна уу.

UBcab-н шууд хүргэх үйлчилгээгээр авах боломжтой.


-----------------------


Бүтээгдэхүүний ерөнхий мэдээлэл:

■Найрлага:Water, BG, human stem cell conditioned medium (3%), 1.2 hexanediol, borosilicate (Ca/Na), silver oxide (Энэхүү найрлагад харшлах найрлага байвал хэрэглэхийг хориглоно.)

■Түүхий эдийн гарал үүсэл, Үйлдвэрлэл:Япон

■Бүтэц : Усан суурьтай тунгалаг шингэн

■Үнэр : Бараг үнэргүй

■Лац : Задалсан, задлаагүй хамаагүй 3 сарын дотор хэрэглэнэ үү.

■Хадгалах горим : Хөргөгчинд хадгална уу.

■Хэмжээ : 10мл/30мл


-----------------------


ҮҮДЭЛ ЭС нь арьсыг гүнээс эрүүл, сайхан болгох үйлчилгээтэй ба энэхүү бүтээгдэхүүн нь ӨНДӨР КОНЦЕНТРАЦИ БҮХИЙ ҮҮДЭЛ ЭС тул богино хугацаанд үр дүн гарах боловч зааврын дагуу, зөв хэрэглэх шаардлагатайг анхаарна уу.

Энгийн гоо сайхны бүтээгдэхүүнд агуулагдах үүдэл эс нь ихэвчлэн 0.3% байдаг бол энэхүү бүтээгдэхүүнд 3% агуулагдсан байна.


-----------------------


Арьсанд хөгшрөлтөөс үүдэлтэй дараахь асуудал үүсдэг тул AGING-CARE хийх зорилгоор хэрэглээрэй.

  • Арьс суларсан
  • Нүхжилт нэмэгдсэн
  • Нөсөө толбо, сэвх
  • Хацар унжсан
  • Хуурайшилт үүссэн


-----------------------


Яг одоо дэлхий дахинд гоо сайхны салбарт тренд болж буй ҮҮДЭЛ ЭС-н тухай


  • Үүдэл эс гэж юу?

Үүдэл эс гэдэг нь өөрөө өөрийгөө хуулбарлах болон бусад эсүүдэд өөрчлөлт хийх чадвартай эсийг хэлнэ.


  • Үүдэл эсийн найрлага дахь онцлог

Бусад найрлагуудад байдаггүй GROWTH FACTOR буюу өсөлтийг дэмжих өндөр үйлчилгээтэй байдгаараа онцлог. Өөрөөр хэлбэл, нас явах хэрээр арьсны нөхөн төлжилт явагдах нь удааширдаг. Turn-over буюу арьсны нөхөн төлжилт хурдассанаар эрүүл, цэвэрхэн арьс хурдан үйлдвэрлэгдэж гарч ирэх боломжтой гэсэн үг юм.


-----------------------


Үүдэл эс нь дараахь 5 төрлийн GROWTH FACTOR агуулсан учраас AGING-CARE хийхэд хамгийн тохиромжтой найрлага гэж үзэж болно.




-----------------------


Энэхүү үүдэл эсийн концентраци буюу тунгийн хэмжээ



-----------------------


Үүдэс эсийг хэрхэн бий болгодог вэ?


  1. Япон дахь бүх төрлийн шалгалт шинжилгээ өгсөн донор-с үүдэл эсийг гаргаж авна.
  2. Үүдэл эсийг үржүүлнэ.
  3. Үүдэл эс дэх төрөл бүрийн GROWTH FACTOR болох найрлагыг бий болгоно.
  4. GROWTH FACTOR болох найрлагыг ялгаж авч ашиглана. Донор-с гаргаж авсан үүдэл эсийг ашиглахгүй.


Үүдэл эсийн аюулгүй байдал?


Хүний гаралтай үүдэл эс нь Япон улсын эрүүл мэнд, хөдөлмөр, нийгэм хамгааллын яамын хатуу, өндөр шалгуураар тэнцсэн байх ёстой бөгөөд энэхүү шалгуурт тэнцсэн үүдэл эсийг ашиглан хүргэж байгаа болно.

-----------------------


Хэрэглэх заавар:


Шууд хэрэглэх бол

  1. Арьсыг маш сайн цэвэрлэнэ. Эхлээд будаг арилгагч гелэн цэвэрлэгээ, үүний дараа зөөлөн хөөсөн цэвэрлэгээ хийсэн байна.
  2. Цэвэрлэгээний дараа шууд түрхэж хэрэглэнэ. 3-5 дусал буюу маш бага ордог тул арьсанд бүрэн түрхэгдэхүйц хэмжээгээр тохируулан хэрэглэнэ үү.
  3. Үүний дараа өөрийн хэрэглэдэг тонер, сүүн шингэн, тос зэргийг хэрэглэнэ. Арьсанд бүрхүүл үүсгэж түрхсэн үүдэл эс гадагшлахгүй байх.
  4. Өглөө хэрэглэх бол нарны тос заавал хэрэглэх.


Хольж хэрэглэх бол

  1. Арьсыг маш сайн цэвэрлэнэ. Эхлээд будаг арилгагч гелэн цэвэрлэгээ, үүний дараа зөөлөн хөөсөн цэвэрлэгээ хийсэн байна.
  2. Цэвэрлэгээний дараа 2-3 дусал-г өөрийн хэрэглэдэг тонертой холин түрхэнэ.
  3. Үүний дараа өөрийн хэрэглэдэг тонер, сүүн шингэн, тос зэргийг хэрэглэнэ. Арьсанд бүрхүүл үүсгэж түрхсэн үүдэл эс гадагшлахгүй байх.
  4. Өглөө хэрэглэх бол нарны тос заавал хэрэглэх.


Нэмэлт зөвлөгөө:

  1. Монголын нөхцөлд арьс маш ихээр бохирддог тул гелэн, хөөсөн цэвэрлэгээгээр хангалттай сайн цэвэрлэгдэдгүй. Тиймээс 7 хоногтоо нэг удаа ӨНДӨР КОНЦЕНТРАЦИ ПИЙЛИНГ хэрэглэхийг зөвлөж байна. Үхэжсэн арьс зөөлнөөр гуужиж, арьсны нүх сүв онгойдог тул үүдэл эс түрхэхэд илүү сайн шингэж өгөх ба үр дүнг нэмэгдүүлнэ. Маш их бохирдолтой арьсыг дутуу цэвэрлэж хэрэглэвэл бохирдолтой нэгдэн үр дүн гарахгүй, зарим тохиолдолд бохирдолоос үүдэлтэй батгашилт үүсэх ч эсрдэлтэй байдгыг анхаарна уу.
  2. Арьсны нүх халахаараа томордог тул саунд болон халуун устай ванн-д хэвтвэл илүү сайн нээгдэж, арьс сайн цэвэрлэгддэг, үүдэл эсийн шингэц сайн байна. Үүний дараа хөргөгчинд хадгалсан маск тавьж нүхээ агшаавал тохиромжтой. Мэдээж тонер, сүүн шингэн, тос зэрэг бүтээгдэхүүнүүдээ хэрэглэнэ.
  3. Үүдэл эсийн хамт серамид гэн-эки хэрэглэвэл чийгшүүлэх чадвар нэмэгдэнэ.
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл