brandGEN-EKI powered by BATICA.MN

1. ГУУЖУУЛАГЧ - PEELING

Богино тайлбар
PHA 10%・AHA 5%・ Гликолын хүчил 0.5% гэсэн 3 төрлийн гуужуулагч найрлага бүхий 15.5%-н концентрацитай гэн-эки.
Хүргэлттэй

PHA 10%・AHA 5%・ Гликолын хүчил 0.5% гэсэн 3 төрлийн гуужуулагч найрлага бүхий 15.5%-н концентрацитай гэн-эки.

МАШ ӨНДӨР ТУНТАЙ ГУУЖУУЛАГЧ ТУЛ ЗААВРЫН ДАГУУ, ЗӨВ ХЭРЭГЛЭНЭ ҮҮ.

Харласан нүхжилт・Арьс зузаарч хатуурсан・ Будагны тогтоц муу・Арьс арчилгааны бүтээгдэхүүн арьсанд шингэхгүй байгаа мэдрэмж төрж байгаа бол 7 хоногт 1 удаа хэрэглээрэй.


7 хоногт 1 удаа хийх тусгай арчилгаа


Пийлинг гэж юу вэ?


Энгийн үед хуучирсан арьсны өнгөн давхарга гуужиж,

turn-over буюу нөхөн төлжих процесс явагддаг.

Харин нарны хэт ягаан туяа, гормон баланс алдагдах,

хөгшрөлт, хуурайшилт зэргээс болж нөхөн төлжих

процесс алдагдах, удаашрах ба энэ нь арьсны нүхийг бөглөж

арьсны гуужилт явагдахгүй байсаар арьс барзайх

зэрэг асуудлууд үүсдэг.


Мөн арьс арчилгааны бүтээгдэхүүн шингэхгүй,

чийгшилээ удаан хадгалахгүй, арьс өнгөө алдаж ирдэг

бөгөөд энэ нь арьсны төрөл бүрийн асуудал үүсэх шалтгаан болдог.


Пийлинг хийснээр арьсны гуужаагүй үлдсэн үхэжсан арьсны давхарга,

арьсны нүхэнд бөглөрсөн тослогыг арилгаж, зөөлөн гөлгөр арьсын бий болгодог.


----------------------------


ПОЙНТ 1

  • Арьсны нүх цэвэрлэх

Арьсны гүнээс ялгарах тослог нь гадагшлахгүй бөглөрсөнөөр

батга, идээт үрэвсэл гэх мэт асуудлыг үүсгэдэг.

Цэвэрлэгээ хийсний дараа арьсанд тань ямар нэгэн юм

үлдээд, бөглөрөөд байгаа юм шиг хүнд мэдрэмж төрдөг байх.

Энэ нь арьсны тослог болон будаг, орчны тоос шороо бохирдол

холилдсоноор үүсэх арьсны бохирдол юм.

Энэ чигээрээ удаан явбал үрэвсэж, эмзэгшиг шалтгаан болно.


Пийлинг нь тосон, хөөсөн цэвэрлэгээгээр авч чадахгүй

гүн бохирдол, үхэжсэн арьсны давхаргыг арилгах чадвартай.


ПОЙНТ 2

  • Turn-over буюу арьс гуужиж нөхөн төлжих

Үхэжсэн арьс нь гуужихгүй бохирдож хуримтлагдсанаар

нөхөн төлжилт хэвийн явагдахгүй. 7 хоногт 1 удаа

пийлинг хийснээр нөхөн төлжилт хэвийн явагдаж,

арьс чангарч, өнгө засарч эхэлнэ.


ПОЙНТ 3

  • Тунгалаг арьс бий болох

Арьс өнгөө алдаж барзайгаад байгаа мэдрэмж төрөх,

харагдах нь үхэжсэн арьс гуужихгүй байгаа илрэл юм.

Гуужих ёстой үхэжсэн арьсыг гуужуулсанаар арьс гөлгөр,

тунгалаг арьс бий болдог.


ПОЙНТ 4

  • Хурдан үр дүн

7 хоногт 1 удаа өндөр концентраци пийлинг хэрэглэснээр

арьсны арьс гөлгөр болох, нүхжилт мэдэгдэхүйц багасах,

нүүр будалтын тогтоц сайжрах, арьс арчилгааны бүтээгдэхүүн

шингэц сайн гэх мэт үр дүнг богино хугацаанд мэдрэх боломжтой.


----------------------------


ХЭРЭГЛЭХ ЗААВАР


ЭНГИЙН АРЬСТАЙ БОЛ

Гоо сайхны хөвөнд шингэж арчих

  1. Арьсаа цэвэрлэсний дараа тэр дор нь 5-10 дусал хөвөнд шингээн, зөөлөн арчина.
  2. Тонер маш сайн шингээж түрхээд болон серум, сүүн шингэн зэрэг хэрэглэдэг арьс арчилгааны бүтээгдэхүүнээ хэрэглээрэй.
  3. Энгийн үеэс илүү маш сайн чийгшүүлэх шаардлагатай.
  4. Оройн цагаар буюу унтахын өмнө хэрэглэвэл тохиромжтой.
  5. Өдрийн цагаар буюу гадуур гарахдаа маш сайн түгжигч, арьс хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Гуужилт явагдаж байгаа тул нарны хэт ягаан туяа, орчны бохирдол шороо тоос арьсанд шууд хүргэж болохгүй.

ЭМЗЭГ АРЬСТАЙ БОЛ

Тонер, лошнтой холин арьсандаа түрхэж хэрэглэх

  1. Суурь ус байхгүй бол өтгөн чийгшүүлэх чадвар өндөр лошн дээрээ 2-3 дусал хийж нүүрэндээ түрхэнэ.
  2. Үүний дараа тонер, серум, тос зэрэг арчилгааны бүтээгдэхүүнээ түрхэнэ.
  3. Хөвөнгөөр арчих шаардлагагүй.
  4. Өдөр бүр хэрэглэх бол тонер дээр 1-2 дусал хийж хэрэглэнэ үү.

Анхааруулга:

  • Өндөр концентраци бүхий пийлинг нь гуужуулах найрлага өндөр хувиар агуулагдсан бүтээгдэхүүн тул арьсанд хүчтэй нөлөөлж магадгүй тул, харшлах эсэхээ тестелж үзэж хэрэглээрэй. (Ихэвчлэн шуу хэсгийн нимгэн арьсанд түрхэж үзээд улайлт үүсч байгаа эсэх зэргийг шалгаж үзэх боломжтой байдаг.)
  • Нүүрний нимгэн арьстай хэсэгт хэрэглэж болохгүй. Нүдний эргэн тойрон болон уруулын эргэн тойрон хэсэгт хэрэглэж болохгүй.
  • Эмзэг арьстай бол заавал лошнтой хамт хэрэглэнэ үү.
  • Заавал зааврын дагуу хэрэглэж, горимын дагуу хадгална уу.


Ерөнхий мэдээлэл:

  1. Найрлага : Water, PHA (10%), fruit acid (5%), glycolic acid (0.5%), Betaine, 1.2 Hexanediol, baking soda (Харшлах найрлага байгаа бол хэрэглэхийг хориглоно.)
  2. Бүтэц : Тунгалаг шингэн
  3. Үнэр : Бага зэргийн үнэр байж болно
  4. Хэрэглээ : Шууд хэрэглэх боломжтой, бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэх боломжтой
  5. Уусалт : Усанд уусна, тосонд уусч холилдохгүй
  6. ph : 3-4
  7. Хадгалах хугацаа : Таны гар дээр очсоноос хойш 3 сар
  8. Хадгалах горим : Сэрүүн, харанхуй орчинд хадгална.
  9. Бүтээгдэхүүний битүүмж задалсаны дараа аль болох хурдан хэрэглэж дуусгана уу.
  10. Хэмжээ: 10мл
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл