"СЕРАМИД" гэж арьсанд их л чухал зүйл юм шиг боловч яг ямар үр дүнг үзүүлдэг гэдгийг мэддэггүй .... гэж бодох хүмүүс цөөнгүй.
Энэ удаад серамид гэж юу вэ? арьсанд ямар үр дүн үзүүлдэг вэ? серамид-г хэрхэн үр дүнтэйгээр нөхөх вэ? талаар танилцуулах болно.
Серамид-н талаар бүрэн ойлголттой болвол ЭРҮҮЛ, САЙХАН АРЬС-тай болох асуудал биш!
Серамид нь "байгалын чийгшүүлэгч бодис" гэж нэрлэгддэг бөгөөд хүний арьсанд байдаг өөрийнх нь чийгшүүлэгч бодис юм.
Та бидний арьс нь "өнгөн давхарга", "жинхэнэ арьс", "арьсны доод бүтэц" гэдэг ерөнхий 3 давхаргад ангилагддаг.
Серамид нь арьсны өнгөн давхаргад байрлах эсүүдийн хооронд цемэнт чигжсэн юм шиг шигүү оршдог.
Серамид нь арьсны чийгшилийг бий болгох, хадгалах "чийгшүүлэх функц" болон гадны нөлөөнөөс хамгаалах "барьер функц" гэсэн 2 үүргийг гүйцэтгэдэг.
Арьсанд серамид хангалттай байгаа үед арьс тольгор, булбарай, чийглэг харагддаг.
Мөн барьер функц нь хэвийн ажилласанаар нарны тусгал, шороо тоос, элдэв вирус зэрэг гадны нөлөөллөөс үүсэх хуурайшилтаас арьсыг хамгаалж, арьсны аливаа асуудал үүсэхээс сэргийлж өгдөг.
Хуурайшилт бол үрчлээ үүсэх эхлэл, нүхжилт бол арьс унжилт үүсэх эхлэл, барьер алдагдавал шалтгаангүй батгашилт, нөсөө толбо үүсэх, арьс эмзэгших эхлэл учраас нэн тэргүүнд серамид-г өдөр тутмын хэрэглээндээ хэрэглэж занших нь чухал юм.
Серамид нь арьсны бодисын солилцоо гэж нэрлэгдэх "нөхөн төлжилт-turn over" явагдах үед шинээр бий болж байдаг.
Нөхөн төлжилт-turn over гэдэг нь хуучин арьс гуужиж, шинэ арьс доороос гарч ирэх цикл-г хэлнэ. Арьсны шинэ эсүүд бий болсоноор дээшээ түрэн гарч, хуучин буюу бидний хэлж заншсанаар үхэжсэн арьсыг гуужуулах циклтэй байдаг. Наснаас хамааран арьсны цикл өөр байх ба хэвийн циклийн хугацаа 1 сар байдаг. Нас ахих тусам цикл удааширна. Мөн буруу арчилгаа хийхэд, цэвэрлэгээ сайн хийгдээгүй үед цикл удааширна. Арьсны гуужилтын цикл-г хэвийн хэмжээнд барихад үр дүнтэй найрлага бол 1-т пийлинг (энд дарж үзнэ үү), 2-т үүдэл эс (энд дарж үзнэ үү) юм.
Серамид нь жинхэнэ арьс дээшилж өнгөн давхарга болж гарч ирэхэд бий болж, эс бүрийн хооронд чигжиж байрших эс хоорондын тослог болон байршина.
Хүний серамид нь 300 гаруй төрөл байдгаас 12 төрлийн хэв шинжид ангилан "Ceramid EOP" "Ceramid NG" гэх мэтээр нэрлэдэг.
Гоо сайхны бүтээгдэхүүнд ашиглагддаг серамид-г "Хүний гаралтай серамид", морь, үхэрээс гаргаж авсан "Амьтны гаралтай серамид", будаа, эрдэнэшиш зэргээс гаргаж авсан "Ургамалын гаралтай серамид", хүний гаралтай серамид-г дуурайлгаж газрын тосны нэгдэлээс үүсгэсэн "дуураймал серамид" гэж 4 ангилдаг.
50 насны өөрийн серамид 20 насны өөрийн серамид-н тал хувь хүртэл багасдаг. 25 орчим наснаас эхлэн "хуурайшилтаас үүдэлтэй нүхжилт", "улирал харгалзахгүй арьс хуурайшилт" "хуурайшилтаас үүдэлтэй арьс унжилт" зэрэг шинж тэмдэгүүд илэрч эхэлдэг. Энэ нь серамид-н хэмжээнээс үүдэлтэй АРЬС ХӨГШРӨХ процесс-н илрэл юм.
Сүүлийн үед 20 дөнгөж гараад арьс унжаад байгаа учраас ботокс хийлгэе, тарилга хийлгэе гэдэг хүмүүс олширсон байна. Энэ нь зүгээр хуурайшилтаас үүдэлтэй хөгшөрлтийн процессийн эхлэл байж болох юм. Тиймээс шууд тариа, зүү гэлгүйгээр арьсаа маш сайн цэвэрлэж, чийгшүүлээд үзэх нь чухал. Ялангуяа Монголын агаарын чанар муу, нас ахих тусам серамид багасч байгаа учраас барьергүй болох нь хялбар бөгөөд арьс маш хурдан хуурайшна, нөсөө толбо үүснэ, батгаших нь хялбар.
зэрэгтэй хослуулан хэрэглэж болно. Ялангуяа ретинол шиг нарны хэт ягаан тусгалд задарч улам нөсөө толбо үүсгэх эрсдэлтэй найрлагатай хослуулан хэрэглэх нь чухал.
50 насны сайхан арьсны нууц нь 20 наснаас эхэлсэн таны зөв арьсаа аричлсаны үр дүн байдаг тул өдөр тутамдаа серамид-г нас харгалзахгүй хэрэглэж эхлэхийг зөвлөж байна. Мэдээж арьсаа хамгаалах нарны тос байнга түрхэж байгаарай.