brandBEAVER Professional

CHERRY BLOSSOM CONDITIONER

32,500₮
Хүргэлттэй

CHERRY BLOSSOM CONDITIONER / 350ML


#SCALPCARE


Сакураны ханд нь витамин А, В, Е-н агууламж өндөртэй байдаг бөгөөд хуйхаар дамжин шаардлагатай тэжээлийг өгч уг бэхжүүлэх буюу үсний ширхэг бүдүүрүүлж өгөх үйлчилгээтэй.


Ямар үед хэрэглэх вэ?

  • Хуйхны баланс алдагдсан үед
  • Үсний ургалт удааширч байгаа үед
  • Үсний ширхэг нарийсч ургаж байгаа үед буюу уг суларсан үед
  • Жирэмсэн, төрсөн үеийн гормоны өөрчлөлтөөс болж унаж байгаа үед
  • Хүчтэй химийн эмчилгээ хийлгэх, эм уухад гормоны өөрчлөлтөд орж үс унаж байгаа үед


Онцлог, давуу тал

  • PH4.5-6.5 буюу шүлтлэг багатай тул үс хатууруулахгүй, зөөлөн болгоно
  • Сульфат, парабен агуулаагүй
  • Үс гэмтэлтэй үед зөвхөн хуйханд биш одоо байгаа гэмтэлтэй үсэнд ч тэжээл хэрэгтэй тул гэмтэлтэй үсний бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэнэ үү.
  • Үс будаг, химигүй үед ширхэг нарийсч уг суларч унаж байгаа бол дангаар нь хэрэглэж болно.


__________


Уг бэхжүүлэх үйлчилгээтэй #сакуратай_шампунь_агижруулагч


Ерөнхийдөө хуйх эрүүл бол үс ургана, бат бэх бүдүүн ширхэгтэй үс ургах тул үс өтгөрүүлэгч кератин системтэй ойролцоо үйлчилгээтэй гэж хэлж болно. 


Ялгаа нь гэвэл энэхүү бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглээд байхад тохиромжтой. Үс өтгөрүүлэгч кератин систем нь илүү эрчимт эмчилгээний гэсэн үг юм. 


Үс дөнгөж унаад байгаа үед эсвэл жирэмсэн, хөхүүл үед гормоны өөрчлөлт орж угнаас ургах үс нь нарийсч эхэлдэг тул хэрэглэхэд тохиромжтой байдаг. 


Мөн сүүлийн үед бага насны хүүхдүүдийн үс маш нарийн ширхэгтэй, уналт нь хялбар, шингэн үстэй байгаад байгаа бөгөөд үүнийг манайх агаарын бохирдолтой холбож үзэж байгаа.


Тиймээс будаг, хими хийлгээгүй бага насны буюу 5-с дээш насны охид, хөвгүүдэд хэрэглүүлэхэд тохиромжтой байгаа. 


Анх туршиж үзэхдээ гадны нөлөөтэй шархлаад, тэр хэсэгтээ үс нь бүгд уначихсан үзсэнд хэрэглэж үзсэн. 


Шархалсан хэсгээс үс ургаж эхэлсэн.


Шалтгаан нь ердөө баланс алдагдсан хуйхны баланс тэнцвэржүүлээд үс нь ургасан. Үс уналт удаан үргэлжилээгүй болохоор хурдан үр дүн гарч байгаа. 


Уг бэхжүүлэх гэдэг маань шинээр ургаж байгаа үс болон одоо ургаж байгаа үсийг угнаас нь бага багаар бүдүүрүүлж өгсөнөөр уг бэхжиж байгаа гэсэн үг юм. 


Мэдээж хуйхны бүтээгдэхүүн тул үс нь гэмтэлтэй хуурай бол гэмтэлтэй үсний бүтээгдэхүүн хамт хэрэглэнэ.

Төстэй бүтээгдэхүүн

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл