Кератин эмчилгээ/Уураг нөхөх гэж юу вэ? Үйлчилгээ хийлгэхээс өмнө мэдэх хэрэгтэй зүйлс
Кератин эмчилгээ гэж юу вэ? Үйлчилгээ хийлгэхээс өмнө мэдэх хэрэгтэй зүйлс
Кератин эмчилгээ буюу уургийн эмчилгээ, шулуутгагч кератин, үсний ботокс гэх мэт олон төрлөөр нэрлэсэн бүтээгдэхүүнээр үйлчилдэг үйлчилгээнүүд бий.
Эдгээр нь нэмэлт найрлагаараа ялгарах боловч, гол найрлагаараа үйлчилгээний үр дүн өөр өөр байдаг.
Хамгийн том ялгаа нь формальдигет агуулсан/агуулаагүй байдаг.
Формальдигет гэж юу вэ?
Нетээс хайж үзвэл Монгол хэл дээр ч гэсэн дараахь илэрцүүд гарч ирнэ.
- Формальдегид бол барилгын материал болон гэр ахуйн олон бүтээгдэхүүнд хэрэглэгддэг өнгөгүй, хүчтэй үнэртэй хий юм.
- Формальдегид нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж, ялангуяа хүүхдийн биед хуримтлагдан элэг, бөөр зэргийг гэмтээн архаг хууч өвчин үүсгэдэг байна.
Формальдигет агуулсан кератин эмчилгээ /ботокс/ зэрэг нь ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?
- Шулуун хими хийлгэхгүйгээр үсээ шулуун болгох боломжтой
- Үсэнд уураг нөхөгдөх боломжгүй, үсний уураг ч гадагшлахгүй буюу үсэнд 2-6 сарын хугацаанд тогтох нано пластик төрлийн бүрхүүл үүсгэнэ.
- Бүрхүүл үүсгэж үсийг шулуун болгох боломжтой бөгөөд, бүрхүүл арилаагүй байхад үс зөөлөн, гялалзаж харагддаг.
Сөрөг нөлөө нь юу вэ?
Хүчтэй химийн найрлагаар үсийг шулуун болгож байгаа тул тухайн найрлагын нөлөөтэйгөөр дараахь нийтлэг асуудлууд үүсгэдэг байна.
- Хуйх загатнах, улайх
- Харшил өгөх буюу бие загатнах, амьсгал давчдах г.м
- Үсийг гэмтээх : Эмчилгээ гэчихээд үс гэмтээнэ гэхээр гайхаж магадгүй ч уураг нөхөж үс эрүүлжүүлэх үйлчилгээ биш бөгөөд хүчтэй найрлагатай бүтээгдэхүүнээр урт хугацаанд тогтмол хийлгэснээр үс хуурайших, тасрах, салаалах зэрэг гэмтэл үүсч эхэлдэг.
- Хий: Нүдэнд үзэгдэх, үл үзэгдэх хий, утаа гаргах тул нүд, арьс, амьсгалын замын тогтолцоонд хортой бодис хий/утаа ялгардаг тул заавал бээлий, маск зүүж хэрэглэх шаардлагатай болдог.
- Үр дүнгүй: Зарим тохиолдолд үс шулуун болохгүй арзайх, богино хугацаанд гарах тохиолдол байдаг.
Формальдигет агуулсан кератин эмчилгээ /ботокс/ гэдгийг хэрхэн мэдэх вэ?
- Үнэр маш хурц байна
- Бээлий өмсөхгүй үед болон арьсанд хүрэх үед үс хорсож улайна, загатнана
- Хийлгэсний дараа будаг сайн орохгүй байх
- Цайруулсан ч цайхгүй улайх, алаглах, тасрах
- Хими хийлгэж болохгүй
Уураг нөхөгдөөгүй, бүрхүүл үүсгэж шулуун болгосон бол бусад үйлчилгээ хийлгэх боломжгүй болно, болсон ч хүссэн үр дүн гарахгүй байна.
Эндээс үсээ эрүүл болгох гээд хийлгэсэн боловч улам гэмтчихлээ гэдэг асуултын хариуг авлаа.
—---------
Формальдигет агуулаагүй кератин эмчилгээ буюу уураг нөхөлт нь ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?
- Үсний уургийг нөхөх буюу гэмтэлтэй үсний гэмтэлийг арилгах/багасгах үйлчилгээтэй
- Үсийг шулуун болгохгүй ч гэмтэл арилах/багасахаар хүний үс хэвийн буюу шулуун бүтэцтэй болдог.
- Натурал шулуун гэж нэрлэгддэг
- Химийн хүчтэй найрлага ороогүй тул ямар нэгэн сөрөг нөлөө үүсэхгүй, хурц үнэргүй
- Формальдигет ороогүй тул үйлчлүүлэгч болон үсчин-н биен хамгийн аюулгүй бүтээгдэхүүн
- Үсний уургийг нөхөж байгаа тул будахад, хими хийхэд үс бага гэмтэнэ.
Формальдигет агуулаагүй кератин эмчилгээ буюу уураг нөхөлт нь гэдгийг хэрхэн мэдэх вэ?
- Гэмтэл багасч, арилж байгаа тул цайруулах боломжгүй, хими хийх боломжгүй гэмтэлтэй байсан үс нь боломжтой болно
- Үс илүү натурал, эрүүл харагдана
- Өнгөн гадаргууг нээж, уураг шингээж өгөх тул үсний будаг тодорхой хэмжээнд арчигдана. Эсэргээрээ өнгөө алдаж гандсан үс өнгө нь сэргэдэг
Үйлчилгээгээ хэр удаан барих вэ?
- Уураг нөхсөн тул гэмтээх ямар нэгэн зүйл хийхгүй л бол гарахгүй.
- Арчилгаа зөв, сайн байвал гарахгүй.
- Хүчтэй сульфат агуулсан шампунь, ангижруулагчаар угаагаад байвал үсний уураг бага багаар гадагшилна.
- Тогтмол сэнс, индүү хэрэглэхдээ халуунаас хамгаалах мист, серум хэрэглэхгүй бол үсний уураг бага багаар гадагшилна.
Эх сурвалж: clinikally.com
Дүгнэлт: Үсээ хими хийлгэхгүйгээр шулуун болгомоор байвал формальдигет агуулсан кератин уураг сонгож үйлчилгээ авах нь байна. Харин эрүүл болгомоор байвал формальдигет агуулаагүй бүтээгдэхүүнийг сонгож үйлчлүүлэх нь байна.
—--------
Бивер профэшнл брэндийн нэрийн салонд дараахь уураг нөхөх үйлчилгээг үзүүлж байна.
Уураг нөхөх үйлчилгээ: 200,000₮ (бүх үсэнд)
Хугацаа: 1:30-2:30 (үсний гэмтэл их байх тусам хугацаа сунана)
Онцлог:
- Формальдигет агуулаагүй
- Нэмэлтээр арган тос, бусад уураг агуулсан
- Үсэнд шингэж уургийг 70% хүртэл нөхнө
- Үс шулуун хими шиг шулуун болохгүй натурал шулуун болно
- Гаралт байхгүй, арчилгаанаас бүрэн хамаарна
- Будахаас өмнө уураг нөхүүлсэнээр будаг хүлээж авах чадвар нэмэгдэх ба будалтын өмнөх будагны пигментүүд бага хэмжээнд арчигдах тул алаглахгүй будахад тус болдог
- Гэмтэлтэй, гэмтэлгүй бүх үсэнд хийснээр үс эрүүл байдлаа хадгалах боломжтой
- Уураг хийлгэсний дараа будаг, хими, цайралт хийх боломжтой
- Химитэй үс бол хэв нь бага зэрэг суларна, бүрэн арчигдахгүй
- Хар будагтай бол эхлээд уураг хийлгээд, будаг арчилт хийвэл хялбар болдог. Цайруулж арчих уу, будгаар арчих уу? будгаар арчисан нь илүү гэмтэл багатай байдаг тул уураг хийлгээд будгаар арчихыг зөвлөж байна
Арчилгаа:
- Сульфат агуулаагүй шампунь, ангижруулагч хэрэглэж байх
- Серум тогтмол хэрэглэж үсээ хамгаалах нь чухал
- Бивер-с бразил кератин шампунь, ангижруулагч хэрэглэхэд хамгийн тохиромжтой байдаг
Салоны хаяг: Максмоол худалдааны төв, 4-р давхар, 9050-9069
Салоны фэйсбүүк хаяг: Beaver Hair & Esthetic Salon
Салоны инстаграм хаяг: beaver_hair_esthetic_salon