Ямар үед аль бүтээгдэхүүн хэрэглэх вэ?
TOPIC 1 : ҮС АРЧИЛГАА
Кокосын тостой шампунь, ангижруулагч ⇒ Тослогын агууламж хамгийн өндөр бүтээгдэхүүн
- Үсний ширхэг бүдүүн
- Хэт их хуурайшилттай
- Арзайдаг
- Шулуун химитэй
- Будагтай
- Орон нутагт болон хатуулаг ихтэй ус хэрэглэдэг
- Тослогын агууламж өндөр тул ангижруулагч хэрэглэсний дараа хуйхандаа хүргээгүй ч сайтар зайлах
Арган тостой шампунь, ангижруулагч ⇒ Тослогын агууламж дундаж бүтээгдэхүүн
- Үсний ширхэг бүдүүн, нарийн хамаагүй хуурайшилттай
- Үсний уураг алдагдсан байгаа үед буюу гэмтэлтэй
- Будагтай
- Шулуун болон буржгар химитэй
Бразил кератинтай шампунь, ангижруулагч ⇒ Тослогын агууламж дундаж бүтээгдэхүүн
- Шулуун химитэй
- Хөвсийдөг
- Үсний ширхэг бүдүүн, нарийн хамаагүй хуурайшилттай
- Үсний уураг алдагдсан байгаа үед буюу гэмтэлтэй
Марулатай шампунь, ангижруулагч ⇒ Тослогын агууламж бага бүтээгдэхүүн
- Цайралттай
- Будагтай
- Буржгар химитэй
- Үсний ширхэг нарийн
Дээрх нөхцөлүүдээс хамаарч тохирох шампунь, ангижруулагчаа сонгож болох ба нэмэлтээр дараахь тохиолдлуудыг харгалзан үзэж сонгон хэрэглэх боломжтой.
- Улирлын шинж чанартай үс хуурайшилт өөр өөр байдаг тул үсний байдлаа дүгнээд тохирох төрлүүдээс сонгоод хэрэглэж болно. Заавал нэг төрөл хэрэглээд явах шаардлагагүй.
Нийтлэг давуу талууд
- Бүгд парабен, сульфат агуулаагүй
- Бүгд Color protecting formula буюу будаг арчихгүй, өнгө сэргээх, хадгалах найрлагатай
- Бүгд ph 4,5-6.5 хооронд байх тул үс зөөлөн болно. Хатуурах үндэслэлгүй. Харин зөөлрөхгүй бол гэмтэл их байх, хэрэглэж байгаа ус хэт хатуулаг байх магадлалтай.
☆Монголын нөхцөлд дан шампунь ангижруулагчаар үсээ арчилна гэдэг бол хэцүү. Мөн ихэнхи хүмүүс үсэндээ будаг, хими, цайралт хийлгэсэн байдаг тул нэмэлт бүтээгдэхүүнийг заавал хэрэглэж заншаарай.
Нэмэлт бүтээгдэхүүнүүд
Үсний серум : Үсээ өлөн чийгтэй болон хуурай үед нь тогтмол хэрэглэснээр үс орчны нөлөөнөөс хамгаалагдах ба манай бүтээгдэхүүн үсэнд бүрэн шингэдэг тул тодорхой хэмжээнд чийгшил, тэжээл өгч, өнгө сэргээдэг.
- Марула серум
- Арган серум
- Романтик серум гэсэн 3 сонголттой байгаа.
Үсний цацлага : Сэнсдэж индүүддэг бол үсээ хамгаалах зорилгоор өдөр тутамдаа заавал хэрэглэх хэрэгтэй.
- Бразил кератинтай цацлага
Үсний мист : Нарны хэт ягаан туяаны хамгаалалттай мистийг гадуур их алхдаг, гадаа ажилладаг бол өдөр тутамдаа заавал цацаж үсээ хамгаалах хэрэгтэй.
Үсний маск : Үсний гэмтэлээсээ хамаарч эрчимт эмчилгээний маск эсвэл тэжээлийн маск сардаа 1-4 удаа хэрэглэж байвал үс эрүүл байна.
- Тотал плас эрчимт эмчилгээний маск
- Марула тэжээлийн маск
- Кокос тэжээлийн маск
- Арган тэжээлийн маск гэсэн сонголтуудтай байгаа.
TOPIC 2 : ХУЙХ АРЧИЛГАА
Цайны модны хандтай шампунь, ангижруулагч
- Хуйхны бохирдол их
- Хуйхны баланс алдагдсан
- Хуйханд юм гараад байгаа
- Хагтаад байгаа
- 7 хоногтоо 1 удаа гэр бүлээрээ хэрэглээд явахад хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн
- Цайруулсан болон гэмтэл ихтэй үсэнд үс арчилгааны бүтээгдэхүүнийг заавал хослуулан хэрэглэнэ
- Угаасаа тослог их ялгардаг хуйх бол 7 хоногт 1-2 удаа тогтмол хэрэглэвэл тохиромжтой
Биотин, кафэйнтэй шампунь, ангижруулагч
- Үсний уг суларсан
- Угнаасаа үс унаад байгаа (үсний гэмтэлээс болж унах уналт биш)
- Шинэ үс ургалт муу
- Цайруулсан болон гэмтэл ихтэй үсэнд үс арчилгааны бүтээгдэхүүнийг заавал хослуулан хэрэглэнэ
Сакураны хандтай шампунь, ангижруулагч
- Гормоны өөрчлөлтөөс болж үсний ширхэг нарийссан
- Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхэд хамгийн тохиромжтой
- Будаг, хими, үсний бага зэргийн гэмтэл, хуурайшилт байгаа бол үс арчилгааны бүтээгдэхүүнийг заавал хослуулан хэрэглэнэ
- Цайралттай үсэнд болон тасарч унах, суналт өгөх хэмжээний үсэнд тохиромжгүй
Үс өтгөрүүлэгч кератин систем шампунь, ангижруулагч
- Үс унаад удсан
- Үсний ургалт байхгүй
- Үсний ширхэг хэт нарийссан (үсний гэмтэлээс болж нарийссан үед биш)
- Будаг, хими, үсний бага зэргийн гэмтэл, хуурайшилт байгаа бол үс арчилгааны бүтээгдэхүүнийг заавал хослуулан хэрэглэнэ
- Цайралттай үсэнд болон тасарч унах, суналт өгөх хэмжээний үсэнд тохиромжгүй
Нэмэлт анхааруулга
- Хуйхны асуудал нь өөрөө ганц хоёр угаалтаар шууд шийдэгдэх асуудал биш тул тухайн бүтээгдэхүүнийг зааврын дагуу тууштай хэрэглэж байж үр дүн гарна.
- Үс ургалтаа дэмжье, ургуулая гэж бодож байгаа үед таны хуйхны бохирдол хэт их бол эхлээд заавал цайны модны хандтай шампунь, ангижруулагчийг зааврын дагуу хэрэглэх шаардлагатай.
- Монголын нөхцөлд хуйх цэвэрхэн, эрүүл байна гэдэг маш хэцүү тул 7 хоногтоо 1 удаа манай хуйхны бүтээгдэхүүнээс аль нэгийг нь сонгоод зааврын дагуу зөв хэрэглээд явахад хуйхны асуудал цаашдаа үүсэх үндэслэлгүй.
Нэмэлт бүтээгдэхүүнүүд
Хуйхны цацлага : Хуйханд хүргэх ямар зүйл нь өөрөө тослогын агууламжтай байдаггүй. Усан суурьтай байдаг. Манай усан суурьтай цацлагыг хэрэглэснээр хуйхны баланс тэнцвэржих нь хурдан байна.
- Биотин, кафэйнтэй цацлага
ҮС УНАЛТАА ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ?
Үс уналт нь маш олон хүчин зүйлсээс болж үүсдэг тул яагаад унаад байгааг мэдэхгүй бол ЯМАРТАЙ Ч ХУЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮН, ҮС АРЧИЛГААНЫ БҮТЭЭГДЭХҮҮН аль алийг нь аваад ээлжлээд угаагаад үзээрэй. Ямар нэгэн өөрчлөлт танд мэдрэгдэнэ.
Мэдээж үсний гэмтэл маш их бол заавал маск, серум хэрэглэнэ.