Хими гэж юу вэ? Хими хийлгэхээс өмнө мэдэх хэрэгтэй зүйлс
Хими гэж юу вэ? Хими хийлгэхээс өмнө мэдэх хэрэгтэй зүйлс

2024-05-03 07:39

Хими нь химийн урвалын тусламжтайгаар үсний бүтэц буюу хэлбэрийг өөрчилөх процесс юм. Тиймээс органик хими гэж байх боломжгүй гэдгийг мэдэх хэрэгтэй. Харин нэмэлтээр үсэнд шаардлагатай уураг зэрэг агуулагдсан байх боломжтой. 


Хими нь буржгар, шулуун гэсэн 2 төрөл байдаг. 


БУРЖГАР ХИМИ


Буржгар хими нь дотроо хүйтэн, халуун хими гэсэн төрөлтэй. Нэмэлтээр усан хими, клип хими, дижитал хими, косме хими, индүүний хими гэсэн төрлүүд байдаг ч ихэнхи нь Монголд хараахан нэвтрээгүй байгаа. 


Халуун хими 

  • Энэ нь үсийг халааж химийн урвалд оруулан хэвэнд оруулах процесстой химийг хэлдэг. Дэлхийд анх индүүний хамт ашиглан халааж үсийг хэвэнд оруулах төрлийн хими бий болсон ба энэ нь халуун хими юм. 
  • Химийн урвал дээр халаах процесс нэмэгдэж байгаа тул үсний гэмтэл дундаас, их байна. 
  • Халаах процессийн тусламжтайгаар хэвэнд оруулж байгаа тул үс илүү чанга ороогддог буюу хэв барилт чанга, гаралт 3-6 сар байдаг. 

Жич: 6 сараас илүү барьж байгаа хими бол нилээн хүчтэй гэсэн үг бөгөөд, арчилгаа муу үсэнд хийвэл тасрах эрсдэлтэйгээс гадна, гэмтэлгүй үс ихээр гэмтэх магадлалтай байдаг. 


Хүйтэн хими

  • Үсийг арай бага гэмтэлтэйгээр хэвийг нь өөрчлөх зорилгоор бий болсон хими юм. 
  • Халаах процесс байхгүй, зөвхөн бүтээгдэхүүнээрээ химийн урвалд оруулан, хэлбэр бүтцийг өөрчилдөг. 
  • Халаахгүй тул оролт сул ба зөв хатаалт чухал.
  • Гэмтэл бага болон гэмтэлгүй байна. 
  • Гаралт 1-3 сар байдаг. 

----------------------------------------------


ШУЛУУН ХИМИ


Шулуун хими-д мөн адил хүйтэн, халуун хими гэж байдаг боловч аль аль нь индүүний оролцоотой хийгдэх шаардлагатай байдаг. 


Буржгар хими-с ялгаатай нь хими гаралт бараг байхгүй гэж хэлж болно. Тиймээс угнаас ургасан хөвсийж байгаа үсэнд нэмэлтээр угны хими хийгддэг. Гэхдээ тухайн хүний үс арчилгаанаас бүрэн хамаарна. 

----------------------------------------------


Хими оролт сайн байлгахын тулд


Хэрвээ та дөнгөж хими хийлгэчихээд байхад буржгар хэв биш хөвсийж байгаа бол, шулуун биш хөвсийгөөд байгаа бол дараахь шалтгаантай. 

  • Арчилгаа сайн хийдэггүй буюу үс аль хэдийнэ гэмтсэн байхад хими хийвэл хэв барилт маш муу байдаг. Тиймээс хими хийлгэхээр төлөвлөж байгаа бөгөөд гэмтэлтэй үстэй бол эхлээд үсээ сайтар арчилсан байх хэрэгтэй. 
  • Үсчиний техник буруу байвал мэдээж хими орохгүй, оролт муу байна. 


Хими барилтыг удаан байлгахын тулд

  • Мөн л арчилгаа чухал. Арчилгаа муу байвал уураг бага багаар алдагдсаар хими гаралт хурдан болдог. 
  • Буржгар хими хатаалт чухал, зөөлөн хими хийлгэсэн бол угаасны дараа энгийн үс шиг сэнсдэж хатаахад хэв нь тод биш суларсан байдаг. 
  • Буржгар хими бол хэв баригч базаж түрхэхэд хэв илүү тод, хими барилт ч уртасна. 
  • Шулуун хими бол серум, мист түрхэж үсээ орчны бохирдол, нар салхинаас хамгаалж байх нь чухал. 
  • Шулуун хими унтаад босоод ирэхэд хэв нь алдагдсан байвал бага зэрэг норгож өгвөл буцаад шулуун болдог. 


Үсээ угаахдаа анхаарах зүйл: Үс хими хийлгэсний дараа тодорхой хэмжээний уураг алдагдсан байдаг учир эмзэг болсон байна. Энэ үед ус хүрэх тутамд үсний өнгөн гадаргуу нээгддэг тул хүчтэй үрж угаах, татах, хүчтэй самнах зэрэг үйлдэл хийвэл үс гэмтэж эхэлнэ. Зөөлөн гадаргууг илж угаах ба ангижруулагч заавал хэрэглэж үсээ хамгаалах нь чухал.


Эх сурвалж: Hot pepper beauty magazine Japan, burnbeanboon.com


----------------------------------------------


Бивер брэндийн химиний онцлог: 


  • Халуун, хүйтэн химиний сонголттойгоос гадна гэмтэлтэй үсэнд, энгийн үсэнд, бүдүүн ширхэгтэй үсэнд гэсэн үсний төрөлд нь тохирсон химиний сонголттой байдаг. Нэрийн салонд таны үсэнд тохирох төрлөөр нь үйлчлэх ба арчилгаа чухал тул заавал Бивер брэндийн арчилгааны бүтээгдэхүүн авч хэрэглэхийг зөвлөж байна. 


  • Халуун хими барилт 6 сар, Хүйтэн хими барилт 3 сар бөгөөд Ази үсэнд зориулагдсан маш зөөлөн хими тул хатаалт чухал. Буржгар хими бол хэв баригч хамт хэрэглэхийг зөвлөж байна. 


Хими, будагтай үс нь чийгшүүлж, тэжээл өгч байж эрүүл, зөөлөн байдлаа хадгалах боломжтой. Тэжээл, чийгшил дутагдсанаар үс нь бага багаар уургаа алдан хуурайших, хатуурах, салаалах, сунах, тасрах гэсэн дарааллаар гэмтдэг. 


Бивер брэндийн химитэй үсэнд санал болгох бүтээгдэхүүн


Буржгар химитэй үсэнд

  • Марулатай эсвэл аргантай шампунь, ангижруулагч өдөр тутамдаа хэрэглэх
  • Марула серум өдөр тутамдаа хэрэглэх
  • Сардаа 1-2 удаа тотал плас маск хэрэглэх
  • Буржгар үсний хэв баригч угаасны дараа хэрэглэх


Шулуун химитэй үсэнд

  • Бразил кератинтай эсвэл кокостой шампунь, ангижруулагч өдөр тутамдаа хэрэглэх
  • Марула серум өдөр тутамдаа хэрэглэх
  • Сардаа 1-2 удаа тотал плас маск хэрэглэх


Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл: эндээс

Салоны хаяг: Максмоол худалдааны төв, 4-р давхар, 9050-9069

Салоны фэйсбүүк хаяг: Beaver Hair & Esthetic Salon

Салоны инстаграм хаяг: beaver_hair_esthetic_salon

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл