ӨВЛИЙН ~ ҮС АРЧИЛГАА ~
ӨВЛИЙН ~ ҮС АРЧИЛГАА ~

2022-12-05 04:49

Өвлийн улиралд үүсэх үсний №1 асуудал бол ХУУРАЙШИЛТ юм. Хүйтэн улиралд дулаан улиралд хийдэг арчилгаа хийгээд үсний хуурайшилтаас зугтах боломжгүй байдаг.


Үүсдэг үндсэн 4 асуудал

  • 【ҮС】ХУУРАЙШИЛТ
  • 【ҮС】ХУУРАЙШААД СОРОНЗЛОГДОХ
  • 【ҮС】ЭЦЭСТ НЬ ҮС ТАСРАХ, САЛААЛАХ
  • 【ХУЙХ】ЦУСНЫ ЭРГЭЛТ МУУДАЖ, ХУЙХНЫ БАЛАНС АЛДАГДАХ


Гэртээ авах арга хэмжээ:

  1. Хуурайшилтаас сэргийлж аль болох үсэндээ чийгшил өгөх шампунь, ангижруулагч хэрэглэх. Ялангуяа будаг, химитэй үс илүү хурдан хуурайшиж, гэмтэж тасрах эрсдэлтэй байдаг тул сайтар тэжээл, чийгшил өгөх шаардлагатай.
  2. Үсний серум (тосон суурьтай) тогтмол хэрэглэх. Нойтон үед үсний өнгөн гадаргуу нээгдсэн байдаг тул энэ үед түрхэж өгсөнөөр үсний гүн рүү орж чийгшил өгөх ба гадаргууг бүрхэж чийгшилээ алдахаас хамгаалж өгдөг.
  3. Үсээ заавал сэнсдэж хатаах. Гэртээ байгаа юм чинь гээд өөрөөр нь хатаасан дээр гэж бодох хүн олон байх. Нойтон үед үсний өнгөн гадаргуу нээлттэй байдаг тул хэр удаан нойтон байна тэр хэмжээгээрээ үсний уургаа гадагш алдаж байдаг. Тиймээс аль болох сэнсдэж хурдан хатаах нь тохиромжтой. Харин үсээ сэнсдэхдээ үсний серумээ түрхэж хамгаалахаа мартуузай.
  4. Зориулалтын тэжээлийн маск хэрэглэх. Үсний маскыг зөв зохистой хэрэглэснээр үсээ гэмтэхээс бүрэн сэргийлж чадна. Мэдээж тухайн маск нь үнэхээр сайн тэжээл өгөх маск бол шүү дээ. Үсний маскны үндсэн үүрэг бол үсний гүнд нэвчин орж, алдагдсан уургийг нөхөж өгөх үүрэгтэй байдаг бөгөөд зөвхөн өнгөн гадаргууг бүрхээд хэсэгхэн зуур тольгор мэдрэмж төрүүлдэг бол ТЭЖЭЭЛИЙН маск БИШ юм.
  5. Хуйх цэвэрлэж, баланс тэнцвэржүүлэх бүтээгдэхүүн хэрэглэх. Цусны эргэлт муудсанаар хуйхны баланс алдагдах буюу хэт тослогтох, хэт хуурайших процесс явагддаг. Тиймээс өдөр тутамдаа үсээн арчилдаг шиг 7 хоногтоо 1 удаа хуйхны баланс тэнцвэржүүлж, цэвэрлэх бүтээгдэхүүн хэрэглээрэй.


Таны үсэнд санал болгох бүтээгдэхүүн:


Таны хуйханд санал болгох бүтээгдэхүүн:

Гэр бүлээрээ 7 хоногт 1 удаа хэрэглэж эрүүл хуйхтай байгаарай. Хуйх эрүүл бол үсний ургалт хэвийн байх ба ирээдүйд уг суларч үс унахаас сэргийлж өгнө.


Бүтээгдэхүүн захиалах бол ЭНД дарна уу.


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл