ЦАЙРУУЛСАН ҮСИЙГ ХЭРХЭН АРЧЛАХ ЁСТОЙ ВЭ?
ЦАЙРУУЛСАН ҮСИЙГ ХЭРХЭН АРЧЛАХ ЁСТОЙ ВЭ?

2022-11-11 05:33

Үс цайруулна гэж юу вэ?

Амарханаар тайлбарлахад үсэнд байдаг ХАР, ХҮРЭН БОР зэрэг меланин гэх бодисыг цайруулагчийн тусламжтайгаар арчих гэсэн үг юм. Ингэснээр хар, хүрэн бор меланин цайвар өнгөтэй болно.


Давуу тал

  • Ямар ч өнгийн үсийг гаргах боломжтой болно.
  • Ази хүнд байдаггүй дүр төрхийг шинээр бий болгох боломжтой болно.


Арчилгаа дутуу, буруу эсвэл үсчинд хэрэглэсэн бүтээгдэхүүнээс хамаарч дараахь сул талууд үүснэ.

Сул тал

  • Амархан гэмтэнэ
  • Амархан тасрах, салаалах магадлалтай
  • Өнгөө алдах юм уу гандах магадлалтай


Цайруулсан үсэнд зайлшгүй шаардлагатай арчилгаа болон бүтээгдэхүүний сонголт


  • Хэрэглэж байгаа шампунь, ангижруулагчаа нягтлах & шаардлагатай бол солих

Цайруулсан үсэнд нэн чухал зүйл бол зөөлөн бүтэцтэй буюу шүлтлэг багатай шампунь, ангижруулагч хэрэглэх нь чухал. Гол, худагны хатуулаг ихтэй ус буюу ph 8-с дээш өндөр усаар угаахаар үс хатуураад байдагтай адил, шүлтлэг өндөртэй бол үсэнд өгөх ачаалал их байх тул, эмзэг болсон үсэнд тохиромжгүй.


  • Угаалтын дараахь арчилгаа

Үс нойтон үед үсний өнгөн гадаргуу нээгдсэн байдаг тул хатаахаас өмнө тосон суурьтэй серум хэрэглэж, тэжээл өгөх хэрэгтэй. Ингэснээр сэнсний халуун уураас үсийг хамгаална, давхар тэжээл өгнө.


  • Сэнсээр сайн хатаах

Үсээ хатаалгүйгээр унтвал үсэнд үрэлт үүсч тасрах, салаалах процесс явагдаж эхлэх тул хуйх болон үсний эрүүл байдлаа бодож заавал сайтар хатааж байж унтах хэрэгтэй.


  • Салонд үсний тэжээл хийлгэх

Гэртээ арчилгаагаа хийхээс гадна салонд давхар арчилгаа хийснээр үс нэмж гэмтэхгүй, нөхөн сэргэх нь хурдан байдаг. Зөв арчилгаа хийгээд явбал дахиж будсан ч, цайруулсан ч нэмж гэмтэх нь бага байна.


Салоны тэжээл дээр анхаарах зүйл гэвэл таны үсний гүнд нэвчин орж тэжээл өгч байна уу, эсвэл зөвхөн өнгөн гадаргууд бүрхүүл үүсгэж үсийг гэмтэлгүй мэт харагдуулж байна уу гэдгийг сайтар лавлах хэрэгтэй. Өнгөн гадаргуу дээр бүрхүүл үүсгэж байгаа бол шампуниар угаахад ч сайн угаалт хийгдэхгүй тул үс улам гэмтэнэ гэдгийг анхаараарай.


Гэмтэл бага, дунд бол сардаа 1 удаа, гэмтэл ихтэй болсон бол сардаа 2 удаа тогтмол тэжээл өгч байж үсний эрүүл байдлаа хадгална.


  • Хуйхаа анзаараарай

Тухайн салоны хэрэглэж байгаа бүтээгдэхүүн болон хуйхны эмзэг байдлаас хамаарч хуйхны баланс алдагдах тохиолдол байдаг. Энэ үед үсний бүтээгдэхүүнээс гадна хуйхны бүтээгдэхүүн хэрэглэх нь тохиромжтой.


--------------------

Хэрэв та үс арчилгаа, хуйх арчилгааны бүтээгдэхүүнээ солихоор шийдсэн бол Beaver Professional брэндийн ph4.5-6.5 хооронд буюу маш зөөлөн сульфат, парабен агуулаагүй бүтээгдэхүүнээс сонгож хэрэглээрэй.


Үс арчилгааны бүтээгдэхүүнийг эндээс харна уу.

***Цайралттай үсэнд МАРУЛАТАЙ ШАМПУНЬ, АНГИЖРУУЛАГЧ, СЕРУМ хамгийн тохиромжтой.



Хуйх арчилгааны бүтээгдэхүүнийг эндээс харна уу.

***Цайралтаас бол хуйхны асуудал үүссэн бол ЦАЙНЫ МОДНЫ ХАНДТАЙ ШАМПУНЬ, АНГИЖРУУЛАГЧ хамгийн тохиромжтой.

--------------------


Цайралттай үсэнд хийж болохгүй зүйлс


  • Үснээсээ хүчтэй татах
  • Нарийн ширхэгтэй самаар самнах
  • Нойтон чигээр нь унтах


Цайралттай үсний өнгийг удаан хадгалах


  • Нэн тэргүүнд цайруулж байгаа бүтээгдэхүүн болон үсчиний ур чадвараас хамаарч ҮС ХЭР ИХ ГЭМТЭЖ цайрч байгаа нь чухал болно.
  • Үсний гэмтэл ихтэй бол үсний өнгөн гадаргуу нээлттэй байсаар будаг хурдан урсаж арилна.
  • Тиймээс цайруулж будсаны дараа үсэнд тэжээл өгч өнгөн гадаргууг хурдан хаах шампунь, ангижруулагч, маск хэрэглэх хэрэгтэй болдог.
  • Сульфат агуулсан шампунь, ангжируулагч хэрэглэж болохгүй. Сульфат нь үсний өнгөн гадаргууг хаахгүй байсаар үсний будаг илүү хурдан арчигддаг.
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл