Үйлчилгээнд ашигладаг будгийг ерөнхий 3 төрөлд хуваана.
САЛОНЫ БУДАГ
Салоны будгийг өөрөөр шүлтлэг будаг гэж нэрлэдэг ба шүлтлэгийн хэмжээгээр нь 2 төрөлд ангилдаг.
※Цайруулагч буюу пигмент устгагч нь ph11 байдаг.
Шүлтлэг будаг нь хэрхэн үсний өнгийг өөрчилдөг вэ?
Шүлтлэг гэдэг нь үсний өнган давхаргыг нээж өгч, үсэнд байгаа пигментийг устгах үйлчилгээтэй. Будгаар будаад 30-40 минутанд үсэнд байгаа хуучин пигментийг тодорхой хэмжээгээр устгаад, өөрт байгаа пигментийг үсэнд шингээж өгөх процесс явагддаг.
Ийм процесс явагддаг тул шүлтлэг буюу ph-н хэмжээ нь үсний гэмтэл, будагны тогтоц, өнгө оролтод шууд нөлөөлдөг.
Учир нь өнгөн давхаргыг нээж будсаны дараа 2-3 хоногт өнгөн давхарга өөрөө хаагддаг. Тиймээс өнгөн давхаргыг хүчтэй буюу их хэмжээгээр нээхэд тэр хэмжээгээр үсэнд байгаа уураг алдагдаж байдаг.
Өндөр шүлтлэгтэй будгийг хаана хэрэглэдэг вэ?
Ихэвчлэн Европ улсад хэрэглэдэг. Ази үс, Европ үсний бүтэц өөр байдгыг мэдэх байх. Үсний гол нарийн, өнгөн давхарга зузаан Европ үсэнд өндөр шүлтлэгтэй будгаар будаж байж өнгө сайн ордог. Харин Азийн Хятад, Япон, Солонгос гэсэн орнуудад ph 6-8 хооронд байдаг будгаар буддаг.
____________________
БИВЕР БРЭНДИЙН ESPECTRO БУДАГ ?
Beaver Professional брэндийн будаг нь Ази, Европ үсэнд зориулан тус тусд нь үйлдвэрлэдэг. Тиймээс Монголд ашиглагдаж байгаа будаг бол Ази үсэнд зориулагдсан Ph6-8 хооронд байдаг будаг юм.
Ph6-8 гэдэг шалтгаан нь юу вэ?
Бага tone-той буюу бараан өнгөнүүд молекул жижигтэй байдаг тул үсэнд шингэх процесс хурдан байдаг, бага шүлтлэгээр нээсэн ч сайн орох боломжтой.
Өндөр tone-той буюу 9-с дээш өнгөнүүд молекул томтой байдаг, ялангуяа хүйтэн өнгө хамгийн том молекултай тул өндөр буюу ph8 хэмжээнд байж үсэнд сайн шингэж орох боломжтой. Тиймээс үсийг цайруулж буюу пигментийг устгаж, өнгөн давхаргыг томоор нээсний дараа буддаг.
Ph6-8 буюу шүлтлэг багатай будгаар будах давуу тал?
Исэлдүүлэгч мөн адил шүлтлэг их, бага гэж хуваагддаг. Тиймээс Бивер брэндийн будаг ашиглах бол заавал өөрийн исэлдүүлэгчийн хамт хэрэглээрэй.
Бусад давуу тал?
Бивер профешнл брэндийн Ази үсэнд зориулагдсан Espectro будагны өнгөний сонголт
Natural өнгөний сонголт
Gray өнгөний сонголт
Violet өнгөний сонголт
Golden өнгөний сонголт
Copper өнгөний сонголт
Brown өнгөний сонголт
Red өнгөний сонголт
Green өнгөний сонголт
Golden Green өнгөний сонголт
Golden Brown өнгөний сонголт
Gold Copper өнгөний сонголт
Brown Copper өнгөний сонголт
Brown Purple өнгөний сонголт
Brown Red өнгөний сонголт
Brown Green өнгөний сонголт
Red Copper өнгөний сонголт
Purple өнгөний сонголт
Accent color өнгөний сонголт
Highlight color өнгөний сонголт
Adjuster/Clear өнгөний сонголт