Дараахь зөвлөгөөг уншаад ч өөрийн үс уналтын шалтгааныг мэдэхгүй байвал БИВЕР САЛОН дээр ирээд үнэгүй оношлогоо хийлгэж зөвлөгөө авах боломжтой.
Байршил: Баруун 4 зам, Максмоол худалдааны төв, 4-р давхар
Цагийн хуваарь: Өдөр бүр 10-21 цагийн хооронд ажиллана.
Утас: 9050-9069 (оношлогоо, зөвлөгөө бол цаг авах шаардлагагүй)
Үс уналтыг ерөнхийд нь 2 төрөлд ангилна.
- Үсний гэмтэлээс болж унах
- Хуйхны асуудлаас болж унах
Үс гэмтсэн байж болзошгүй шинж тэмдэгүүд
- Үс хуурайшиж, арзайх
- Үс хатуурах
- Үс хугарч, тасарч унах
- Үс ойр ойрхон салаалах
Үсний гэмтэлээс болж унах шалтгаануудыг дурьдвал
- Үсэндээ тэжээл, чийгшил өгөх шампунь, ангижруулагч огт хэрэглэдэггүй. Зөвхөн цэвэрлэх зорилгоор шампунь хэрэглэдэг. Энэ нь урт хугацааны турш үргэлжлэхэд, ялангуяа Монгол шиг эрс тэс уур амьсгалтай, агаарын бохирдолтой орчинд үс гадны нөлөөтэйгөөр гэмтэж байдаг. Үсэндээ будаг, хими огт хүргээгүй ч гэсэн. Тиймээс үсэндээ чийгшил өгөх, тэжээл өгөх шампунь, ангижруулагч хэрэглэж байх нь гэмтэлээс сэргийлж өгдөг.
- Үсээ будах, хими хийлгэхэд үсний өнгөн гадаргууг нээж байж будаг, хими ордог тул нээгдсэн өнгөн гадаргуугаар үс уургаа алдаж байдаг. Тиймээс зайлшгүй үсэнд чийгшил өгч, тэжээл өгөх шампунь, ангижруулагч, маск, серум хэрэглэж алдагдсан уургийг нөхөж, өнгөн гадаргууг хурдан хааж өгөх хэрэгтэй.
- Үсээ цайруулж будахад үс энгийн будгаас илүү гэмтдэг. Өнгөн гадаргууг шүлтлэг ихтэй цайруулагчаар том нээж өгч, үсэнд байгаа пигментийг устгаж цайруулдаг тул будагнаас илүү үс уургаа алдана.
Үс гэмтэлтэй үед авах арга хэмжээ
- Дөнгөж хуурайшиж, арзайж эхэлж байгаа бол гэмтэл багатайд тооцогдоно. Энэ үед чийгшил сайн өгөх шампунь, ангижруулагчаас гадна серумыг өдөр тутмын хэрэглээгээ болговол зүгээр.
- Хатуураад эхэлж байгаа бол гэмтэл ихэсч байгаад тооцогдоно. Үсэндээ чийгшил өгөхгүй яваад байвал тасарч унах хэмжээнд хүрнэ. ph 6 -с доош буюу шүлтлэг багатай шампунь, ангижруулагчаар арчилгаа хийх хэрэгтэй. Зөвхөн шампунь ангижруулагчаар асуудал шийдэгдэхгүй тул тэжээлийн маск хэрэглэх шаардлагатай.
- Салаалаад, тасарч унаад байгаа бол ямартай ч салаагаа авах хэрэгтэй. Мөн гэмтэлтэй үсэнд зориулагдсан эрчимт эмчилгээний маск, шампунь ангижруулагчийг хэрэглэх хэрэгтэй. Маскын давтамжыг ойрхон байлгаснаар тэр хэмжээгээр уураг нөхөгдөж тасрах нь багасна. Уналт нь багасахаар маскын давтамжыг холдуулж болно.
Ер нь бол үс будагтай будаггүй, гэмтэлтэй гэмтэлгүй хамаарахгүй өдөр тутамда зөв бүтээгдэхүүнээр үсээ арчлаад байвал цайруулсан ч, будсан ч, хими хийсэн ч үс тасрах хэмжээнд хүртэлээ гэмтдэггүй.
ГЭМТЭЛТЭЙ ҮСЭНД САНАЛ БОЛГОХ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.
- Будаг химитэй, цайралттай үсэнд - МАРУЛАТАЙ ШАМПУНЬ, АНГИЖРУУЛАГЧ
- Хуурайшилт, гэмтэлтэй үсэнд - КОКОСТОЙ ШАМПУНЬ, АНГИЖРУУЛАГЧ
- Үсний бүтэц алдагдаж гэмтээд арзайдаг бол - БРАЗИЛ КЕРАТИНТАЙ ШАМПУНЬ, АНГИЖРУУЛАГЧ
- Будаг, химитэй, гэмтэлтэй, хуурай үсэнд: АРГАН & КЕРАТИНТАЙ ШАМПУНЬ, АНГИЖРУУЛАГЧ
- Гэмтэл бага, дунд зэрэг бол шампунь, ангижруулагчийн хамт - ТЭЖЭЭЛИЙН МАСК
- Гэмтэл ихтэй бол - ГЭМТЭЛТЭЙ ҮСНИЙ ТОТАЛ ПЛАС МАСК
- Үс гэмтэлтэй, гэмтэлгүй өдөр тутамдаа үсээ хамгаалах зорилгоор - СЕРУМ
_________________________
Хуйхны асуудлаас болж унах шинж тэмдэгүүд
- Хуйх хэт их тослогтдог, хуурайшдаг - удаан үргэлжилсэн
- Үс өдөрт 100 хүртэлх ширхэг унах нь хэвийн, үс огт унахгүй урт хугацаанд үргэлжилсэн
- Хуйхны бохирдол
- Үсний ургалт удааширсан, шинэ үсний ургалт бага эсвэл зогссон
- Жирэмсэн үед, төрсөний дараа үс унах
- Хүчтэй эм тариа хэрэглэх үед гормоны өөрчлөлтөөс болж унах
Дээрх хуйхны асуудал үүсэх шалтгаануудыг дурьдвал
- Хуйх тослогтох, хуурайших зэрэг баланс алдагдсанаар урт хугацаандаа шархлах, юм гарах, загатнах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. Баланс алдагдах нь та тохирохгүй бүтээгдэхүүн хэрэглэж байгаа, тос силиконы агууламж хэт өндөр бүтээгдэхүн хэрэглэж байгаагаас ихэнхидээ шалтгаалдаг. Зарим тохиолдолд өдөр болгон сульфатийн агууламж хэт өндөр бүтээгдэхүүнээр өдөр болгон угааснаар хуйх өөрийгөө хамгаалах гээд хэт их тослог ялгаруулдаг.
- Хүний үсэнд амьдралын мөчлөг гэж байдаг бөгөөд 3-5 жилийн хугацаанд ургасан үс унаж, оронд нь шинэ үс нөхөн төлжиж ургадаг. Хуйх хэт их бохирдож, үсний сүвийг тослог бүрхэснээс болж унахад бэлэн болсон суларсан үс буюу унах ёстой үс унахгүй, шинэ үс нөхөн төлжиж ургадаггүй. Энэ үед хуйх цэвэрлэгдэхээр унах ёстой үс унаж, үс шингэрдэг.
- Хуйх эрүүл байж шинэ үс ургадаг, одоо байгаа үс хурдан ургадаг. Хуйх бохирдолтой буюу хэт их тослогтоод удсан үед ургалт зогсдог, удааширдаг.
- Жирэмсэн үед, төрсөний дараа, хүчтэй эм тариа хэрэглэх үед гормоны өөрчлөлт явагдаж шинээр ургах үсний ширхэг хэвийн хэмжээнээсээ нарийсдаг. Энэ нь уг сулрах шалтгаан юм.
Таны үс гэмтэлтэй хэрнээ хуйхны асуудалтай бол хуйхны бүтээгдэхүүн, гэмтэлтэй үсний бүтээгдэхүүн хослуулж хэрэглэж байж асуудал шийдэгдэнэ. Хуйх арчилгаа, үс арчилгаа тусдаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хуйхны асуудал үүсэхэд авах арга хэмжээ
- Хуйхны баланс алдагдах, бохирдоход хуйхны баланс тэнцвэржүүлж, эрүүл болгох бүтээгдэхүүн хэрэглэнэ.
- Үсний ширхэг нарийсаад эхэлсэн бол ширхэг бүдүүрүүлэх буюу уг бэхжүүлэх бүтээгдэхүүн хэрэглэнэ.
- Хуйханд ямар ч тос, ангижруулагч, маск хүргэж болдоггүй.
Жишээлбэл: Кокосын тос тослогын агууламж өндөртэй. Энгийн бүлээн усаар угаагаад арилдаггүй. Буцалсан халуун усаар угааж байж арилдаг. Манайд кокосын тосыг хуйх болон үсэндээ түрхээд 6 сарын дараа, жилийн дараа их хэмжээний үс уналт үүсч, үс шингэрсэн гэдэг хүмүүс их байна. Тос арилахгүй хуйханд байсаар хуйхны бохирдол үүсч унах ёстой үс унаж, ургах ёстой үс нь унах гэсэн процесс зогссонтой холбоотой юм.
ХУЙХНЫ АСУУДАЛД ТОХИРОХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.
- Хуйх бохирдолтой, баланс алдагдсан бол - ЦАЙНЫ МОДНЫ ХАНДТАЙ ШАМПУНЬ, АНГИЖРУУЛАГЧ
- Уг суларсан буюу ширхэг нарийн бол - САКУРАТАЙ ШАМПУНЬ АНГИЖРУУЛАГЧ
- Үс шингэрээд, унаад удсан бол - ҮС ӨТГӨРҮҮЛЭГЧ КЕРАТИН СИСТЕМ
___________________________________
💁#Үс_ХУЙХ_ОНОШЛОГОО_ҮНЭГҮЙ
#ЗӨВЛӨГӨӨ_ҮНЭГҮЙ
________________________________
#ЖИРЭМСЭН ҮЕИЙН, #ТӨРСНИЙ ДАРААХЬ ҮС УНАЛТАНД
#САКУРАТАЙ_ШАМПУНЬ_АНГИЖРУУЛАГЧ (ЯГААН - УГ БЭХЖҮҮЛЭХ) хэрэглэнэ.
#үс_гэмтэлтэй бол #кокостой_шампунь_ангижруулагч хамт буюу ээлжилж хэрэглэнэ.
#үс_гэмтэлгүй ч хуурайшдаг бол серум, маск зэргийг хэрэглэнэ.
________________________
🆘🆘🆘Үсээ өтгөрүүлье гэж бодож байвал
#үс_өтгөрүүлэгч_кератин_систем-г хэрэглээрэй.
👉Хуйхны бохирдол, үс уналтын хугацаа зэргээс хамаарч1-3 хосыг хэрэглэж байж үр дүн гардаг тул #анх_удаа хэрэглэх бол 3 хосыг авч хэрэглэнэ үү.
👉Заавал зааврын дагуу хэрэглэнэ үү.
________________________________
🆘🆘🆘Хуйхны асуудалтай бол дараахь 2-с сонгоно уу.
1. #Цайны_модны_хандтай_шампунь_ангижруулагч - Хуйх эрүүлжүүлэх, хагны эсрэг
👉Хагтай үсэнд
👉Хуйх хэт тослогтдог, хуурайшдаг бол
👉Хуйхан дээр юм гардаг бол
2. #Сакуратай_шампунь_ангижруулагч - Уг бэхжүүлэгч, хуйхны баланс тэнцвэржүүлнэ
👉Төрсны дараахь болон гармоны өөрчлөлтийн уналт
👉Хуйхны баланс алдагдалтанд
________________________________
🆘🆘🆘Үсний асуудалтай бол дараахь 3-с сонгоно уу.
1. #Кокостой_шампунь_ангижруулагч - Үс чийгшүүлэх, гэмтэлтэй үсэнд
👉Үс хуурайшдаг бол
👉Үс гэмтэлтэй, хугарамтгай бол
👉Хатуураад байгаа бол
2. #Марулатай_шампунь_ангижруулагч - Будаг, химитэй үсэнд
👉Цайруулалт хийгдсэн бол
👉Будаг, химитэй бол
👉Хатуураад байгаа бол
3. #Бразил_кератинтай_шампунь_ангиржуулагч - Үс шулуутгагч
👉Үс хөвсийгөөд, арзайдаг бол
👉Хатуураад байгаа бол
👉Гэмтэлтэй бол
________________________________
🆘🆘🆘Хуйх ч асуудалтай, үс ч асуудалтай байгаад байвал
#хуйхны_бүтээгдэхүүн + #үсний_бүтээгдэхүүн
хослуулан хэрэглээрэй! буюу 7 хоногтоо 4 угаадаг бол сөөлжилж угаана.
_____________________________________
Худалдаалагдах цэгүүд:
👉Оношлогоо, зөвлөгөө үнэгүй хийгдэх:
Салон 2: 📍Баруун 4 зам, МаксМоол худалдааны төв, 4-р давхар, зүүн хойд жигүүр
________________________________
👉Оношлогоо хийгдэхгүй худалдааны цэг:
📍Гурван гал худалдааны төв 1-р давхар Chrystal Pharmacy
📍Наадам центр 2-р давхар GREAT SALON
📍https://batica.mn -с захиалах (хүргэлт 4,000₮)
👉Орон нутаг
📍 Эрдэнэт - Эрдэнэт хот, 3-9 Тогос салон, 99817737, 88072350