Үсчин, салоноор үйлчилгээ авахдаа мэдэж байвал зохистой зүйлс
Үсчин, салоноор үйлчилгээ авахдаа мэдэж байвал зохистой зүйлс

2023-11-24 03:04

Энэхүү нийтлэлээрээ үйлчилгээ авахад нийтлэг тохиолддог асуудлуудыг тайлбарлан хүргэх болно.


Хуйх цэвэрлэгээнд хэдэн удаа орж байж хуйх эрүүл болох вэ?

  • Хуйх цэвэрлэгээ гэдэг нь хуйханд тогтсон байгаа бохирдолыг авах үйлчилгээ юм. Тиймээс нэг удаагийн үйлчилгээгээр хангалттай бохирдол нь авагдана. Харин бохирдоод удсан, хуйханд зузаан давхарга үүссэн тохиолдолд давтан нэг удаа орвол зохимжтой байдаг. Бивер-н нэрийн салон дээр бол хуйх цэвэрлэгээний өмнө болон дараахь байдлыг аппаратаар харуулдаг тул хэр их бохирдолтой байгаагаа мэдэх боломжтой.
  • Харин цэвэрлэгээ хийсний дараа буруу угаалт, хуйх бохирдуулах бүтээгдэхүүн хэрэглэх, хуйх эмзэгшүүлэх ямар нэгэн зүйл хийхэд хуйх 2-3 хоногийн дараа эргээд бохирдоно. Тиймээс гэртээ угааж хэрэглэх бүтээгдэхүүн чухал юм.

Хуйх цэвэрлэгээ нь гуужуулж хийх ёстой байдаг уу?

  • Гүүгл дээрээс хайгаад үзэхэд л энэ асуултны хариулт гараад ирнэ. Хуйх нь нүүрний арьстай адил эмзэг гэж ойлгож болно. Тиймээс нүүрийг скраб хийж гуужуулж болдоггүйтэй адил хуйхыг мөн скраб хийж болохгүй.
  • Скраб хийж, хүчтэй гуужуулсанаар хуйхны баланс алдагдах магадлалтай байдаг. Мөн баланс алдагдаад удсан бол скраб хийснээр улам эмзэг болно.
  • Гуужуулж цавэрлэх шаардлагатай бол хүчтэй скраб биш зөөлөн пийлинг хэлбэрийн гуужуулах бүтээгдэхүүн тохиромжтой.
  • Зарим улсуудад скраб хэр хүчтэй гуужуулах ёстой вэ гэдэг стандартыг нь заагаад өгсөн байдаг тул, скраб нэртэй ч хүчтэй биш зөөлөн пийлинг хэлбэрийн гуужуулагч байдаг. Тиймээс үсчингээсээ ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгааг нь сайтар асууж байх хэрэгтэй.
  • Зөөлөн гуужуулсан ч, гуужуулсаны дараа хуйх тайвшруулах бүтээгдэхүүн заавал хэрэглэж байх ёстой.



Ботокс хийлгэсэн дээр үү?

  • Ботокс 2 төрөл байдаг. Үсэнд тодорхой хэмжээний уураг нөхөх, Үсэнд уураг нөхөхгүйгээр бүрхүүл үүсгэж гөлгөр, шулуун болгох гэж 2 ангилж болно.
  • Тиймээс уураг нөхөх үйлчилгээтэй бүтээгдэхүүн ашиглаж байна уу, уураг нөхөхгүй бүрхүүл үүсгэдэгийг ашиглаж байна уу гэдгийг үсчингээсээ асууж байх хэрэгтэй.
  • Хэрэв уураг нөхөхгүй, бүрхүүл үүсгэдэг бол бүрхүүл арилсаны дараа буюу 2-3 сарын дараа үс өмнөхөөсөө илүү гэмтсэн байна. (Хийлгэж үзсэн хүмүүс маш сайн мэдэж байгаа байх)
  • Хэдий уураг нөхөх ботокс байсан ч олон улсад жилдээ 3 -с дээшгүй хийлгэхгүй байвал зүгээр, үс гэмтэнэ гэж үздэг.




Бүрхүүл үүсгэдэг ботоксыг яагаад хийдэг вэ?

  • Маш бүдүүн ширхэгтэй, буржийдаг үснүүд байдаг даа, түүнд зориулж шулуун бүтэцтэй болгох гэж хийгдсэн бүтээгдэхүүн юм.
  • Маш хүчтэй бодисууд агуулсан бөгөөд түүний дунд формалдигет гэдэг бодис нь үйлчилгээ авч байгаа болон үзүүлж байгаа хүний биенд сөрөг нөлөө үзүүлэх тул маск, бээлий зэрэг өмсөж хийнэ.


Бивер-н кератин уураг нөхөх үйлчилгээ (ботокс биш) нь ямар үр дүнтэй байдаг вэ?

  • Уураг 60-70% нөхдөг. Ази үсний бүтэц угаасаа шулуун бүтэцтэй байдаг тул уураг нөхөгдсөнөөр үс шулуун бүтэцтэй болж ирэх юм.
  • Мөн уураг нөхөгдсөнөөр үс сунах, тасрах хэмжээнд хүрсэн гэмтэлтэй үс суналт нь арилна, тасрахгүй байна.
  • Өөрөөр хэлбэл үсэнд байх шаардлагатай уураг нөхөгдөж байгаа бөгөөд, ямар нэгэн хүчтэй химийн бодис агуулаагүй, хүчтэй химийн бодисоор үсийг хүчээр гагнахгүй, бүрхүүл үүсгэхгүй гэсэн үг юм.
  • Ботокс биш тул үйлчилгээгээ барих хугацаа гэж байхгүй. Уураг нөхөгдсөн тул уураг алдагдах ямар нэгэн үйлчилгээ, бүтээгдэхүүн хэрэглэхгүй л бол 60-70%-н уураг үсэнд байсаар байна.


Үс будахад, цайруулахад, уураг нөхсөний дараа ямар бүтээгдэхүүн хэрэглэж байх ёстой вэ?

  • Сульфат агуулаагүй шампунь, ангижруулагч!!!
  • Үс нь нүдэнд харагдах хэмжээнд биш ч, ус хүргэх төдийд өнгөн гадаргуу нээгдэж байдаг. Нээгдсэн өнгөн гадаргуугаараа үсийг бат бөх, эрүүл байлгадаг уургаа алдаж байдаг. Харин сульфат нь хүчтэй цэвэрлэгч бодис тул үсний өнгөн гадаргууг маш хүчтэй нээж өгдөг. Ингэснээр таны үсэнд байх уураг төдийгүй, будсан будаг хүртэл гадагшилна.



Цайруулалт хийхэд яагаад хүн бүрийн үс өөр өөрөөр цайдаг вэ?

  • Үсчингийн түрхэлтийн техник чухал байдаг, зөв түрхвэл алаглахгүй, мөн түрхэлтээс үүдэж гэмтэхгүй. Зөөлөн цайруулсан хэдий ч нэг удаагийн цайралтаар хангалттай сайн цайраагүй хэрнээ үс ихээр гэмтэж байгаа бол түрхэлт буруу байна гэсэн үг юм.
  • Өөрийн үс бараан бол суурь өнгө нь улаан байдаг, цайвар бол улбар шар, шаргал байдаг. Тиймээс харилцан адилгүй хэмжээнд цайдаг.
  • Үйлчлүүлэгч өмнө нь маш олон төрлийн өнгөөр будуулж байсан бол тухайн будаг гарсан мэт харагдаж байгаа ч үсэнд тухайн олон төрлийн өнгүүд нь үлдсэн байдаг тул цайруулах явцад нүдэнд ил болж гарч ирдэг. Үс гэмтэлтэй, нэмж цайруулах боломжгүй хэмжээнд хүрээд ингээд алаглачихвал засах ямар ч боломжгүй байдаг тул өмнө ямар үйлчилгээ авч байсан, ямар будгаар будаж байсан гэдгээ буюу бүх түүхээ үсчиндээ сайн хэлж, мэдэгдэх хэрэгтэй. Нуувал та мөнгө, цагаараа хохироод үлдэх эрсдэлтэй байдаг шүү.
  • Үсэндээ зөвхөн будагтай, цайруулая гээд үйлчилгээ эхэлсэний дараа үс алаглаад, цайхгүй болоод ирэхэд маникьюр, ботокс, химитэй байсан гэж хэлж болохгүй.



Яг ижил найрлагаар цайруулахад зарим үс яагаад илүү гэмтдэг вэ?

  • Үсчингийн түрхэлтийн техникээс хамаарах нь ердөө 20%-с хэтэрдэггүй.
  • Арчилдаг үс арчилдаггүй үс 2-н ялгаа цайруулахад шууд гарч ирдэг. Цайруулахаар төлөвлөж байгаа бол үсний гэмтэлийн хэмжээг үсчингээсээ асуугаад, болж өгвөл эхлээд сайтар арчилсаны дараа үсээ цайруулбал үс илүү сайн цайж, өнгө хүлээж авах чадвар ч сайн байдаг.
  • Үс нь ус хүрэх төдийд л өнгөн гадаргуу нээгдэж, хаагдаж байдаг амьд бие организм гэж ойлгож болно. Тиймээс нээгдэхээс сэргийлж байх, нээгдсэн ч буцаагаад уураг тэжээлийг нь нөхөх хэрэгтэй. Арчилгаа хийхгүй бол уураг алдагдсан байдал дээр нь өнгөн гадаргууг нээж үсний пигмент арчвал улам гэмтэх юм.


Бивер-н цайруулагч зөөлөн, гэмтэлгүй гэсэн, цайруулмаар байна?

  • Яг ингэж хэлээд үс нь суналт өгөөд, алагласан үснүүд ороод ирдэг -
  • Нэгэнт уургаа алдаад гэмтчихсэн бол зөөлөн цайрууллаач нэмж гэмтэнэ. Нэмж цайруулж, тасралт суналтгүй байлаа ч үсэнд хангалттай уураг байхгүй тул үсээ будсан ч үсний өнгөө хадгалах чадвар маш муу байх тул эхлээд уураг нөхөж, гэртээ сайтар арчлахыг зөвлөж байна.
  • Өмнө нь цайруулаад суналт өгсөн, сорлоод, хараар будсан, сор тавиулах хүсэлтэй бол -
  • бивер-н цайруулагчаар сор тавьж болох ч үс нэгэнт гэмтсэн байгаа тул гэртээ сайн арчлах хэрэгтэй.
  • Бивер-н цайруулагчаар цайруулаад үс гэмтээгүй, харин сарын дараа гэмтэж байна -
  • Та цайруулсан үсийг будаггүй, натурал үсний арчилгаагаар арчлахгүй гэдгийг тооцоолох хэрэгтэй. Цайруулж байгаа бол тодорхой хэмжээнд үс гэмтсэн байгаа буюу эмзэг болсон байгаа. Харин тэжээл өгч, уургийг нь нөхөхгүйгээр явахад үс бага багаар уургаа алдаад байна.
  • Сульфат агуулсан шампуниар хэд хэд угаахад шууд үс хуурайшиж гэмтэнэ.


Үсийг хэдэн удаа цайруулах ёстой байдаг вэ?

  • Ази үсний суурь өнгө нь бараан буюу улаан байдаг тул Европ үс шиг хурдан цайдаггүй. Тиймээс үсээ сайн арчилна гэвэл хамгийн ихдээ 3 удаа цайруулж болно.
  • Бивер нэрийн салонд 1 удаагийн цайралтаар зорилтот өнгөөр будахыг зорьж ажилладаг. Цайруулагч өөрөө кремэн тул нунтаг цайруулагчтай харьцуулахааргүй бага гэмтэлтэйгээр үсийг хангалттай сайн цайруулдаг. Олон төрлийн өнгөөр будсан, тэр нь үсэд үлдсэн байвал 2 удаа цайруулж байж өмнөх будгуудыг арилгаж, өөрийн үсний улаан, улбар шарыг устгадаг.
  • Мэдээж 1-2 удаагийн цайралтаар цайвар өнгө оруулахад хэцүү ч үсчингийн ур чадвар, зөв тооцооллоос хамаарна. 1 удаагийн цайралтаар хангалттай орох боломжтой өнгө байхад, 2, 3 цайруулж, үсийг гэмтээх ямар ч шаардлагагүй юм.
  • Зайлшгүй тохиолдолд 3 удаа цайруулсан бол 7 хоног үсээ арчилж байгаад будахыг зөвлөдөг. Учир нь уураг алдагдсан байвал будсан ч будаг хүлээж чадвар муу байдаг буюу өнгө хурдан гарна гэсэн үг юм. Тиймээс цайруулж өнгө гаргах бол та бүхэн цаг хугацаа, арчилгааны төсвөө сайтар тооцолох нь чухал.
  • Азийн улс орнуудад хамгийн ихдээ нэг дор 2 удаа цайруулдаг. Европын орнуудад 1 удаагаар хангалттай үс цайдаг тул ихэвчлэн 1 удаа цайруулдаг.


-------------------------------------------------------------------------



Өдөр бүр 10:00-21:00 хооронд ажиллаж байна

Салон 2: Баруун 4 зам, МаксМоол худалдааны төв, 4-р давхар, зүүн хойд жигүүр

Цаг авах утас: 9050-9069

-------------------------------------------------------------------------


Бивер-н будаг юугаараа өөр вэ?


TӨГС ӨНГӨ, ЭРҮҮЛ ҮС


Бивер-н будаг дандаа гялалздаг


#Бивер брендийн будаг, цайруулагч хамгийн зөөлөн

#beaver -н будаг ~@beaver_professional_mongolia~


~Эмакол үс хамгаалсан шинэ технологи агуулсан анхны будаг~

Шар буурцагны уураг, 100% органик ургамалуудын эссенци тос агуулсан тул ҮСИЙГ БУДАНГАА ҮСЭНД ТЭЖЭЭЛ ӨГДӨГ онцлогтой.

Ингэсэнээр

ҮСНИЙ ӨНГӨ ХАДГАЛАХ ЧАДВАР +50%

ҮСНИЙ ГЯЛАЛЗАХ ЧАДВАР +25% нэмэгддэг.


Цагаан үсийг 100% дарна

Тогтоц удаан

Үсийг хатууруулахгүй

Кератин уургийн агууламж 100%

Дэлхийн 100,000 гаруй салонд хэрэглэгддэг

Дэлхийн 200,000 гаруй мэргэжлийн үсчдийн байнгын хэрэглээ

300 төрлийн мэргэжлийн үс арчилгаа, стилингийн бүтээгдэхүүнтэй


Бусад бүх төрлийн үс арчилгаа, стилингийн бүтээгдэхүүнээрээ үйлчилж, борлуулж байна.

Манай брэндийн бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл: www.batica.mm/products

Манай салон өдөр бүр 10:00-21:00 хооронд ажиллаж байна


Салон 2: Баруун 4 зам, МаксМоол худалдааны төв, 4-р давхар, зүүн хойд жигүүр

Цаг авах утас: 9050-9069

_______

Зөвхөн өөрийн брэндийн бүтээгдэхүүнээр үйлчилж байна.

Үсний өнгө удаан барилт, гэмтэлийн хэмжээ нь хэрэглэж байгаа бүтээгдэхүүн, дараахь арчилгаанаас 100% хамаардаг тул манай үсчидээс зөвлөгөө аваарай

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл