Сүүлийн үед манай охид, бүсгүйчүүд эрүүл ахуйдаа их анхаарч байгаа сайхан хандлага харагдах болжээ. Тэр дундаа биеийн эмзэг, нандин хэсгийн ариун цэвэр, эрүүл ахуйдаа маш их анхаарч байна. Тиймдээ ч илүүдэл үстэй холбоотойгоор янз бүрийн зүйлс туршиж үздэг бололтой.
Тиймээс охид бүсгүйчүүддээ, магадгүй энэхүү нийтлэлийг уншиж байгаа залуучууддаа мөн хандаж илүүдэл үсээ авах аргууд, түүний онцлог, давуу сул талуудыг танилцуулахаар шийдлээ.
- Аргачлал:
- Нэг нэг ширхэгээр зулгааж авах ба үсний булцууны хамт авагдана
- Давуу тал:
- Дахин ургахдаа удаан байна
- Ямар ч арьсны онцлог, үсний төрөлд тохиромжтой
- Сул тал:
- Өвдөлт их байна
- Цаг хугацаа их шаардагдана
- Анхаарах зүйл:
- Үс нь булцууны хамт авагдаж, үсний сүв онгойх тул бохир орохоос сэргийлэх шаардлагатай
- Аргачлал:
- Олон ширхэгээр зэрэг татаж авах ба үсний булцууны хамт авагдана
- Давуу тал:
- Дахин ургахдаа удаан байна
- Тогтмол хийлгэснээр ургалт зогсоно (※Ваксны төрлөөс хамаарна)
- Дахин ургахдаа нарийн ширхэгтэй, зөөлөн ургана (※Ваксны төрлөөс хамаарна)
- Ямар ч арьсны онцлог, үсний төрөлд тохиромжтой (※Ваксны төрлөөс хамаарна)
- Нэгэн зэрэг олон ширхэг авагдах тул цаг хэмнэнэ
- Арьсны үхэжсэн арьс давхар авагддаг тул, шинэ зөөлөн булбарай арьс гарч, хүрэхэд тааламжтай мэдрэж төрнө
- Дахин ургахдаа загатнаж, улайхгүй
- Сул тал:
- Өвдөлт их байна. Өвдөлтийн их, бага нь ваксны төрөл, вакс хийх техникээс бүрэн хамаарна
- Мэргэжлийн бус хүн хийвэл арьс эмзэгшүүлэх эрсдэлтэй
- Анхаарах зүйл:
- Үс нь булцууны хамт авагдаж, үсний сүв онгойх тул бохир орохоос сэргийлэх шаардлагатай
- Аргачлал:
- Үс хусагчаар хусна
- Давуу тал:
- Хийхэд хялбар
- Ямар ч арьсны онцлог, үсний төрөлд тохиромжтой
- Сул тал:
- Зөвхөн арьсны өнгөн гадаргуу дээрх үс авагдах тул ургалт хурдан байна
- Үсний сүв томорч, үсний ширхэг бүдүүрнэ
- Арьс эмзэгшүүлэх магадлалтай
- Ургаж эхлэхдээ улайж, загатнана
- Анхаарах зүйл:
- Үс өтгөн, бүдүүн харагдана
- Арьсаа гэмтээхээс сэргийлэх шаардлагатай
- Аргачлал:
- Гэрлээр үсний үндсийг шарна.
- Давуу тал:
- Тогтмол хийлгэснээр үсний ургалт зогсоно. Тухайн хүний онцлогоос хамаарч 3-5 жилийн дараагаас үс ургаж эхэлнэ.
- Сул тал:
- Хийлгэсний дараа шууд үс авагдахгүй.
- Өвдөлт мэдрэх магадлалтай.
- Үсний өнгөөс хамаарч үр дүнгүй байх магадлалтай.
- Анхаарах зүйл:
- Үсний онцлогоос хамаарч хэдэн сардаа нэг удаа гэсэн давтамжтайгаар, хэд хэдэн жилийн хугацааны турш хийлгэх шаардлагатай.
- Аргачлал:
- Хайч болон cutting-р уртаас авна.
- Давуу тал:
- Хялбар бөгөөд арьсанд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй.
- Ямар ч арьсны онцлог, үсний төрөлд тохиромжтой.
- Сул тал:
- Зөвхөн арьсны өнгөн гадаргуу дээрх үс авагдах тул ургалт хурдан байна.
- Үсний сүв томорч, үсний ширхэг бүдүүрнэ.
- Анхаарах зүйл:
- Үс өтгөн, бүдүүн харагдана.
Энэхүү нийтлэлийг BEAVER HAIR & ESTHETIC салоны хамт Японы илүүдэл үс авах технологи гарын авлагаас сэдэвлэн бэлтгэв.
- Вакс хийхээс өмнө, хийсний дараа арьс хамгаалах тос түрхдэг, арьс ариутгаж цэвэрлэх тос хэрэглэдэг байх ёстой. Учир нь үсний сүв онгойх тул бактер орж, үржих таатай нөхцөл бүрдэж байгаа юм.
BEAVER HAIR & ESTHETIC салон-д вакс хийхээс өмнө арьс цэвэрлэх тос, хийсний дараа арьс цэвэрлэх тос, арьсны онцлогт тохирсон арьс тайвшруулах тос, ургалт удаашруулах тос зэрэг 3-6 төрлийн тос хэрэглэдэг.
- Вакс хийх аргачлал, туршлага. Жишээлбэл эмзэг арьсанд болон бикини, суга, нүүрний хэсгийг hard wax буюу өөрөөр нь татаж авдаг ваксаар хийх нь арьс батгаших, улайж эмзэгшихээс сэргийлж өгнө. Учир нь soft wax буюу цаасаар татаж авдаг нь арьсанд өгөх дарамт өндөр байдаг.
BEAVER HAIR & ESTHETIC салон нь Япон улсаас мэргэжилтэн авч ирэн ажилчидаа онол, практик дээр сургасан.
- Ариуц цэвэр сахиж байгаа эсэх. Вакс түрхэхдээ хэрэглэж байгаа модоо тэр дор нь сольж байгаа эсэх нь маш чухал. Таны арьсанд хүргэж түрхсэн модоо солихгүй, дахин ваксны тогоондоо дүрж байвал таны арьсанд байгаа эсвэл өмнө нь вакс хийлгэсэн хэн нэгний ямар нэг таамаглашгүй зүйл орсон байхыг үгүйсгэшгүй. Мөн арьсны нүх сүв онгойсон байх тул үйлчилгээ үзүүлэгч ажилтан нь заавал бээлий өмссөн байх шаардлагатай. Зайлшгүй тохиолдолд гараа ариутган, бээлийгүй гараар үйлчилэх үе бий.
BEAVER HAIR & ESTHETIC салон нь Япон улсаас биеийн хэсэг бүрт зориулагдсан нэг удаагийн тусгай мод ашигладаг.
- Хэрэглэж буй бүтээгдэхүүний байгалийн гаралтай орц найрлага, химийн гаралтай орц найрлага хүний арьсанд өгөх дарамт өндөр байдаг.
BEAVER HAIR & ESTHETIC салон нь Австралийн #Lycon брэнд буюу дэлхийн хамгийн анхны өвдөлт багатай #ВАКС үйлдвэрлэсэн брэндийн бүтээгдэхүүнээр үйлчилж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь 80% органик буюу модны давирхаанаас бүтсэн.
Ийм асуудалтай тулгарч байсан ихэнхи хүмүүс буруу аргаар илүүдэл үсээ авсан, эсвэл буруу бүтээгдэхүүн хэрэглэсэн, буруу арчилгаа хийсэн байдаг.
Арьсан доогуур үс ургах гол шалтгаан бол арьсны нүх сүв бөглөрөх юм. Яагаад бөглөрөх вэ гэвэл жишээлбэл, вакс хийлгэсний дараа тайвшруулах тос түрхээгүйн улмаас тослогийн булчирхайнаас тослог ихээр ялгарсанаар үүснэ, эсвэл хөлрөлт их явагдсанаар бөглөрдөг.
Маш бага тохиолдол тухайн хүний үсний ургалтын онцлогоос болж үүсдэг.
BEAVER HAIR & ESTHETIC салон нь хөлс ихээр ялгардаг, биеийн эмзэг хэсэгт In-grown hair -н эсрэг мист цацаж өгдөг. Онгойсон сүний сүвийг бөглөхөөс сэргийлж өгдөг.
Европын эмч нар тогтмол бикини вакс хийлгэхийг зөвлөдөг. Учир нь үсэнд маш хялбараар нян бактери тогтож үүсдэг бөгөөд вакс хийлгэснээр тогтмол хөнгөн цэвэрлэхэд илүү хялбар болж, нян тогтож үүсэхээс сэргийлж өгдөг байна.
Гэвч энэ нь заавал хийлгэх ёстой гэсэн үг биш, ердийнхөөс илүү цэвэрч байдлыг сахих шаардлагатай.
Вакс хийлгэсэн өдрөө хийж болохгүй зүйлс:
Хөлс их ялгарч үсний сүв бөглөх магадлалтай тул: Усанд орох, Спортоор хичээллэх, Их хэмжээний спиртний төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх.
Багадаа 3 хоногтоо хийж болохгүй зүйлс:
Бохир орох, арьс гэмтэхээс сэргийлж: Вакс хийлгэсэн хэсгийг наранд шарах, Усан спортоор хичээллэх.
7 хоног хийж болохгүй зүйл:
Вакс хийлгэх үед арьсны өнгөн гадаргуу дахь үхэжсэн арьс давхар авагддаг тул: Peeling, scrub зэрэг арьс гуужуулах төрлийн зүйлс хэрэглэхгүй байх.
┃BATICA.MN/БАТИКА.МН ДЭЭРХ НИЙТЛЭЛ, ХЭРЭГЛЭГЧИЙН REVIEW, БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ МЭДЭЭЛЛИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ, ХУУЛЬ БУСААР ХУУЛБАРЛАН БУСАД САЙТ, МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР ТАРААСАН ТОХИОЛДОЛД ХУУЛЬ ЁСНЫ ДАГУУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ БОЛНО.┃