Өнөөдрөөс илүү Маргааш Залуу - Бодит Үр Дүнг Үзүүлэх болно.
Хүний арьсны нүхний ерөнхий хэмжээ дунджаар 0.0002 мм байх боловч үндэс угсаа, удамшлын байдлаасаа хамааран харилцан адилгүй ялгавартай байдаг. Цайвар шаргал арьстай хүмүүсийн арьсны нүх ихэнхдээ жижиг талдаа байдаг бол бараан арьстай хүмүүсийнх илүү том байдаг. Мөн арьсны төрлүүд нь нүхжилтийн шалтгаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хуурай арьс нь илүү нүх сүв багатай харагдах хандлагатай байдаг бол тослог арьс нь ихэвчлэн илүү тод, том нүхтэй харагддаг.
Угийн нүхжилттэй арьсыг орчны бохирдол, гоо сайхны бүтээгдэхүүний бохирдлоос сайн цэвэрлээгүйгээс жижиг байсан нүх томрох шалтгаан болдог. Товчоор хэлэхэд арьсны бохирдол нь нүхжилт томрох томоохон шалтгаан юм.
Манай гоо сайхны салоны хувьд нэгэнт үүссэн нүхжилт ямар шалтгаанаар томорсоныг тогтоож үүн дээрээ тулгуурлан нүхжилтийг багасгах арчилгаа хийдэг.
Та гэр ахуйн нөхцөлд арьсаа сайтар гүн цэвэрлэж арьсны нүхэн дэх бохирдлыг гадагшлуулалгүйгээр нүх агшаах бүтээгдэхүүн яаж ч хэрэглээд нүхжилт агшихгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
Учир нь арьсны нүхэнд байгаа гүний бохирдол байсаар байсан цагт арьс бохирдлуудыг цуглуулан хичнээн ч нүх агшаах бэлдмэл хэрэглэсэн үр дүнгүй байх болно. Харин бохирдлыг нь гүн цэвэрлэж нүхжилт дотор байгаа жижиг бичил бохирдлуудыг сугалан гаргаж нүхийг хоосолсноор арьсны нүхийг аньж агших суурь нь болж өгөх юм.
Үйлчилгээний давтамж: Арьсны одоогийн нөхцөл байдлаас хамаарах ба нэг удаа орсоны дараа арьсанд тэжээл өгөх, чийгшүүлэх үйлчилгээ авахыг санал болгодог.
Хүний арьс яагаад хуурайшдаг вэ?
Нарны хэт ягаан туяа нь арьсны гүнд нэвтэрч арьсны эсүүдийн хэвийн нийлэгжилтийг гэмтээдэг. Ингэснээр гиалуроны хүчлээ ихээр алдахад хүрдэг ба гиалуроны хүчлийн алдагдлаас үүдэн арьс чийглэг булцгар байдлаа алддаг.
Өөр нэг шалтгаан нь биологийн хөгшрөлт. Гиалуроны хүчил нь усан суурьтай, хүний биед байдаг нэгэн төрлийн хүчил юм. 25-н наснаас хойш хүний гиалуроны хүчлийн биологийн ялгаралт нь багассаар хөгшрөлтийн шинж тэмдэг өгч эхэлдэг.
Илүү дэлгэрүүлэн тайлбарлахад нарны хэт ягаан туяа арьсны гүний давхрагад хүрснээр тэр хэсгийн арьсны эсүүдийн чийгийг хатааж ууршуулдаг гэж хэлж болно. Биед чийг дутагдсанаар арьс суларч хоосрон унждаг.
AquaWoman үйлчилгээг сонгох шалтгаан?
Хөгшрөлтийн шинж тэмдэгүүдтэй эрт, тууштай тэмцэх нь үр дүнтэй байдаг. Энэхүү үйлчилгээ нь арьсны эсүүдийн цангааг тайлж цаашид цангахаас нь сэргийлэх ач холбогдолтой. Танд санал болгож буй акуавумэн үйлчилгээний үр дүн нь арьсыг тань хүүхдийн мэт булцгар болгон дүүргэж, усны гүнж мэт чийглэг арьстай болгох явдал юм. Нарны тосыг 4-н улиралдаа хэрэглэж заншина уу!!
Үйлчилгээний давтамж: Арьсны одоогийн нөхцөл байдлаас хамаарах ба нас, арьсны хуурайшилтаас хамааран сардаа 1 удаа болон түүнээс дээш орохыг зөвлөдөг. Ингэснээр сайхан арьсаа хадгалсаар байх юм.
Хүний арьс яагаад борлодог вэ?
Хүн бүрийн арьс, үсэнд тэдгээрийн өнгийг тодорхойлогч меланоцит эс байдаг. Меланоцит эс хэвийн үйл ажиллагаатай үедээ арьсыг цайвар өнгөтэй байлгадаг бол, нарны хэт ягаан туяаны нөлөө ихсэх үед арьсны меланоцит эсийн идэвхжил үүсч энэ эс нь меланин пигмент гэх тусгай өнгөт эсийг арьсны өнгөн гадаргуу дээр ялгаруулан арьсыг бор болгон буддаг.
Энэхүү үйл явцыг бид борлох гэж нэрлэдэг. Энэ арьс борлох явц нь нарны хэт ягаан туяаны хорт нөлөөллөөс арьс өөрийгөө хамгаалж буй хэрэг бөгөөд арьсны дархлааны тогтолцоотой холбоотой үйл явц юм.
Bleach үйлчилгээг сонгох шалтгаан?
Бидний танд санал болгож буй энэ Bleach үйлчилгээ нь дээр дурьдсан меланин гэх пигмент- өнгөт эсийн өнгийг цайвар өнгөнд хувирган цайлгах техник үйлчилгээ юм. Үүний дүнд арьсны бор өнгө цайрч таны хүсэн хүлээсэн цасан цагаан төрхийг бий болгох юм. Эмчилгээний дараа үр дүнгээ удаан хадгалахын тулд нарнаас хамгаалах тосыг хэрэглэх хэрэгтэй болно. Цаашдаа ч нарнаас хамгаалах тосыг тогтмол хэрэглэж заншаарай!
Үйлчилгээний давтамж: Арьсны одоогийн нөхцөл байдлаас хамаарах ба 1 удаа ба түүнээс дээш орохыг зөвлөдөг. Үүний дараа арьс чийгшүүлэх бусад төрлийн үйлчилгээнд орохыг санал болгож байна.
Хүний арьс үндсэн гурван давхрагатай. Түүний гурав дахь давхрагад өөхөн эд оршдог. Энэ давхарагад нөлөөлөхийн тулд RF ( Radio Friquency) буюу радио давтамжит төхөөрөмжийн тусламжтай өөхөн эдийн давхрагыг халааснаар илүүдэл нягтарсан өөхжилтийг арьсны доор хайлуулан шингэн төлөвт оруулах замаар нүүрний үндсэн V шугамыг үүсгэдэг арга юм. Үүний дараа арьсны өөхөн давхрага дээр тогтсон хайлсан шингэн өөхийг тарааж бодисын солилцоонд оруулах V шугам үүсгэгч зориулалт бүхий өргөх массажийг хийж өгнө. Ийм замаар таны нүүрний V шугам улам тодорч харагдах бөгөөд энэ үр дүн нь бусад аргуудаас илүү удаан хугацаагаар хадгалагдах давуу талтай юм.
Үйлчилгээний давтамж: Арьсны одоогийн нөхцөл байдлаас хамаарах ба 5-10 удаагийн оролт 1 курс болно. Үүний дараа дунджаар сардаа нэг удаа тогтмол орсоноор та сайхан болсон залуу арьсаа урт удаан хугацааны турш хадгалах болно.
Бусад төрлийн үйлчилгээг сонирхож байвал манай салоноор зочилоорой.
Цаг авах утас: 9050-9069
Салон 2: 📍Баруун 4 зам, Голомт хотхоны баруун урд, Талст худалдааны төв 1-р давхар
Салон 1: 📍Зайсан, Голден Будда-н урд - ЗАСВАРТАЙ
┃BATICA.MN/БАТИКА.МН ДЭЭРХ НИЙТЛЭЛ, ХЭРЭГЛЭГЧИЙН REVIEW, БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ МЭДЭЭЛЛИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ, ХУУЛЬ БУСААР ХУУЛБАРЛАН БУСАД САЙТ, МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР ТАРААСАН ТОХИОЛДОЛД ХУУЛЬ ЁСНЫ ДАГУУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ БОЛНО.┃